Үсний уналтыг үүрд баяртай гэх маск-1

Үсний уналтаас сэргийлэх эхний бэлдмэлийг танилцуулъя. Энэ бол луувангийн шүүс. Бета каротин, А витаминаар баялаг энэхүү шүүс нь нүдний хараа сайжруулдгийг хүн бүгд мэднэ. Үүнээс гадна үсийг бэхжүүлэгч эм юм.
Луувангийн шүүсийг хэрэглэснээр биеийн эсүүд шинэчлэгдэх үйл явц идэвхждэг. Харин үсээ бэхжүүлэх зорилгоор хэрэглэхдээ хоолны 2-3 халбага шинээр шахсан шүүсийг хөвөнд норгоод (энэ үеэр резин бээлий өмссөн байвал сайн) хуйхандаа үрэх маягаар түрхээрэй. Ингээд 15 минут орчим байлгасны дараа бүлээн усаар зайлна.
Энэ эмчилгээг 5 өдөр дараалан хийгээд дараа нь долоо хоногт 1-2 удаа болгож багасгана. Үс бэхжиж, унахаа больж буй нь ажиглагдмагц сард 1-2 удаа энэ маскийг тавиарай.