Бөөс бол хүний үсэнд амьдарч, цусаар хооллодог жижигхэн шавж юм. Хүнд маш их зовиур үүсгэдэг хэрнээ арилгахад хэцүү. Харин бөөстэй хүнтэй ойрхон мах, малгай болон бусад эд зүйлсээ дундаа хэрэглэснээр дамждаг.
Мэдээж бөөс нь загатнаа үүсгэж, толгой дээгүүр ямар нэгэн юм хөдлөөд байгаа мэт мэдрэмж төрүүлдгээс гадна заримдаа хуйханд шарх ч үүсгэдэг. Хэдийгээр толгой загатнаснаар бөөс халдварлажээ гэж мэдэж болох боловч ихэнх хүмүүст ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.
Тэгвэл амьд бөөс, эсвэл хуурс байх нь халдвар авсан гэсэн цорын ганц шинж тэмдэг мөн.
Бөөс бол тийм аюултай шавж бус. Байнга толгой загатнадаг ч ямар нэгэн өвчин тараадаггүй. Гэсэн ч асуудлыг яаралтай шийдэхгүй бол маш хурдан хугацаанд үрждэг тул хяналтаас гарах эрсдэлтэй.
Бөөс ихэвчлэн хүүхдүүдэд дамждаг. Ялангуяа сургуулийн өмнөх насныхан болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд ихээр халдварладаг. Томчууд ч бас бөөстөхгүй гэсэн үг биш. Хэрвээ хүүхэд бөөстчихвөл гэр бүлийн бусад гишүүдэд ч хурдан халдварлана. Тиймээс гэр бүлээрээ эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Онцолж тэмдэглэхэд охид хамгийн ихээр бөөстдөг бол хөвгүүд, эмэгтэйчүүд эрчүүдийн бодвол илүү их бөөстдөг.
Орчин цагт бөөснөөс салгах олон төрлийн шампунь бий болжээ. Харамсалтай нь эдгээр шампунь их маш үнэтэй, ихэнх нь ашиггүй байдаг. Харин та үнэтэй, ашиггүй бүтээгдэхүүн хэрэглэж, цаг алдахыг хүсэхгүй бол дараах хялбар аргыг хэрэглээд үзээрэй. Үр дүн нь хэдхэн цагийн дотор мэдрэгдэнэ шүү.
Найрлага:
-Ам зайлагч шингэн
-Шүршүүрийн малгай, эсвэл гялгар уут
-6%-ийн эсвэл 9%-ийн цагаан уксус
-Нарийн шүдтэй сам
-Нүүр гарын алчуур
Толгойдоо ам зайлагч шингэн түрхээд, гялгар уут, эсвэл шүршүүрийн малгай өмсөж нэг цаг байлга. Үүнийгээ бүлээн усаар угаана.
Дараа нь чийгтэй үсэндээ цагаан уксус түрхээд шүршүүрийн малгай, эсвэл гялгар уутаа углаад дахин нэг цаг байлгаарай.
Ингээд үсээ шампуниар угааж, нарийн шүдтэй шүүрээр сайтар самнана. Шаардлагатай бол энэ эмчилгээг давтана.
Хэрхэн үйлчилдэг вэ?
Ам зайлагч шингэн нь хурц үнэртэй учир бөөсийг үхүүлдэг. Харин уксус нь үснээс хуурсыг салгадаг байна.
20 comments
Одоо ч бөөстсөн хүн арай ч байдаггүй байлгүй
tsetserlegeer duuren buus bnaa hu
bj l bn
байгаа шүүдээ та өөрөө ийм зүйл хайж байхыг бодоход бас л…
Bnaa bna.
ustei l bol buus arilahgui
Арилна
zavaan ezeg ehchyydiin asuudal l shdee, odoo yed boosttoloo bohir baina gesen yg , alban gazruudad orohod hymyys usand ordoggui ni medegddeg omhii ynerteed
Huduu sumdaar buustei bdgiim bn lee,archilgaanas l blj bga yum,manai dvvgiinh huduu bdg,ehner in ugaaj archad l bdg,buus baidggui yum,tegehd suman deer bdg ail hvvhdvvd ni buustei bsn,buruugii ni tsetserleg ruu chihej yarij bga yum da,ichij medhgui yum da,zailuul
УБ ХОТЫН ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД БӨӨСТӨХ НЬ ЭЛБЭГ БОЛСОН.НЭГ ҮЕ ХААНААС Ч ХАЙГААД ОЛДОХГҮЙ БАЙСАН БӨӨС АХИН ЭРГЭЖ ИРЖЭЭ.МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ ХААШАА ЯВААД БАЙГААГ ХАРУУЛАХ НЭГЭН ҮЗҮҮЛЭЛТ
Ямарч тохиолдолд зориулалтын шампунийг хэрэглэх нь зүйтэй гэж бодож байна. Уксус хэрэглэх нь эсрэгээрээ бүр эрсдэлтэй хүүхэд уувал яах вэ? Энэ бол маш аймшигтай асуудал.
Сүүлийн үед бөөс нэлээд элбэг болсон байна. Бас бохир заваанаас болдогүй юм байна. Шампуний хувьд олдоц ихтэй үнэ боломжийн болсон байна лээ хэрэглэхэд бас амархан 1-2 угаагаад л арилдаг гэсэн.
өмхий хятадын үсний боолт хүүхдийн толгойг бөөстүүлж байна
яг үнэн.Энэ хятад үсний боолтонд учир байна.
арай дэндүү үсний боолтноос болж бөөстөж байна хүүхдүүд
харин тийм шүү
Үсний боолтоос болж бөөстдөг гэж эхчүүд ярьдаг. Энэ хэр үнэний ортой юм бол. Цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд бөөстдөг шүү дээ. Олон хүүхэдтэй болохоор халдварлаж тарах нь амархан байдаг байх. Гадаадын улс орнуудад ч гэсэн ийм зүйл тохиолддог гэж бичсэн байна лээ.
Гадаадад бохир заваанаас болдог гэхээс илүү халдварт өвчин гэж үздэг гэж бичсэн байна лээ.
уучлаарай үсэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү үс унах ч юм уу
үсний боолтод учир бна.Энэ аргыг хэрэглэвэл үр дүнтэй байж чадах болов уу
энэ аргыг ашиглаж би бөөснөөсөө салыдаа