Британийн иргэн, 23 настай нэгэн залуу ээж нэг жилийн дотор 80-аас 55 кг болтлоо туржээ. Найз залуу нь нэг өдөр түүний сунасан дотоожийг санамсаргүй харснаас хойш Софи Жуд эрс өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Харин одоо Софи турж гоолиг болсон бүсгүйчүүдийн оролцдог “Slimming World” тэмцээний ялагч.
Софи өмнө нь өөрийнхөө олон нийтийн сүлжээнд тавьсан зургийг харахаас ч ичдэг байсан гэнэ. Энэ нь ч түүнийг шийдэмгий алхам хийхэд нөлөөлжээ.
Софигийн хувьд багаасаа л махлаг, унаган махтай гэмээр хүүхэд байсан бөгөөд өсвөр наснаасаа илүүдэл жингээсээ байнга ичиж эхэлжээ. “14 настайдаа бид Лондоны театрын сургуульд суралцах эрх авсан юм. Дарамт шахалт, уйтгар гунигаасаа болоод би гэртээ өөрийгөө идэх юмаар бөмбөгддөг байлаа. Нэг удаа нэг багш маань тайзан дээр амжилт гаргая гэвэл жингээ хас гэж ч зөвлөж байлаа” хэмээн ярьжээ.
Софи илүүдэл жингээсээ болоод бүжигчин болох мөрөөдлөө хүртэл орхисон юм.
“Ингээд миний биеийн хэмжээ тайзан дээр тохирохгүй гэдэгт маш ихээр сэтгэлээр унаж, бүжигчин болох мөрөөдлөө орхисон доо” хэмээн ярьжээ. Софи янз бүрийн аргаар турах гэж оролдож байсан ч аль нь ч үр дүнгээ өгөөгүй байна.
Нэг удаа Софи хайртай залуутайгаа болзож байхдаа санамсаргүй өөр дээрээ дарс асгачихжээ. Үүнээс болж хувцсаа солихоос аргагүй болж гэнэ. Ингээд тэр бохир хувцсаа пааран дээр хатааж байтал найз залуу нь Брижит Жонсынх шиг сунасан дотоожийг нь харчихаж гэнэ.
“Харин одоо бид тэр үеийг ярьж инээлддэг. Миний хувьд өөрийнхөө дотоожийг харуулахад үнэхээр ичгэвтэр байсан” хэмээн ярьжээ.
Софи 2016 онд “Slimming World” тураах групптэй нэгджээ. Тэр үед л өлсөхгүйгээр жингээ хасч болох юм байна гэдгийг мэдсэн гэдэг.
Өнөөдөр тэр жимс, ногоо, өөхгүй мах, гоймон зэргээр түлхүү хооллодог. Заримдаа жаахан шоколад ч идчихдэг гэнэ. Тэрбээр байнга дасгал сургуулилт хийж, хажуугаар нь бяцхан охиноо асарч, амьдралын идэвхтэй байдалд шилжжээ.
Софи “Slimming World’s 2018” тэмцээнд ялах үеэрээ “Миний өөртөө итгэлтэй байдал эрс өссөн. Харин одоо би камерын өмнө гарахаас ичихгүй байна. Бас бүжгийн секцэнд бүртгүүлэхээр төлөвлөж байгаа. Би чадаж байхад, та нар ч бас чадна шүү” хэмээн мэдэгджээ.
1 comment
бүтэн жилийн дотор 25 кг бол байх л асуудал, жин хасах зорилго тавьсан бол сард 5 кг таван сард 25 кг хасдаг хүмүүс байдаг л юм байна лээ шүү.