Өнгөрсөн оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийг мөнгө олох хэрэгсэл болгосон хэсэг бүлэг хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Шөнийн цэнгээний газарт ажилладаг 45-55 насны хэдэн манаач нар хариуцсан газарт нь согтсон хүмүүс зодоон гаргавал залуусын дундуур орж нэг түлхүүлчихдэг. Гар хүрэв үү үгүй юу унаж, цагдаад дуудлага өгсөнийхөө маргааш өдөр нь цагдаагийн хэлтэст өргөдөл, бичлэг барьж гомдол мэдүүлдэг аж.
Саатуулагдсан залуусын хэргийг цагдаа нар шалгаж эхлэхээр хэрэг төвөгт орооцолдохоос айгаад нөгөөдүүл нь манаач нартмөнгө өгчихдөг. Амташисан хэрээ 13 дахина гэгчээр энэ маягаар бусдад санаатайгаар зодуулав уу үгүй юу хуулийн цоорхойг ашиглан мөнгө олоод сурсан тэдний зарим нь өдөр бүр өргөдөл барьсаар цагдаагийн хэлтэст ирдэг болохыг нийслэлийн нэгэн дүүргийн хорооны цагдаа хэлж байв.