2018-01-05 17:191min03

Британичууд хоосон лангууны зовлонг анх удаа мэдрэв

br

Британичууд шинэ жилийн баярын дараа гэрийнхээ ойролцоох супермаркетуудаар ороод хоосон лангуунуудыг харж, шоконд оржээ. “Sainsbury’s”, “Asda” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд бараг хоосорсон байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол Лондон, Белфаст, Бирмингем, Вулверхэмптон зэрэг 14 хотод ажиглагджээ.

Иргэд хоосорсон лангуунуудын зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, гайхаж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин худалдааны салбарын шинжээчид энэхүү үзэгдлийг баярын дараа супермаркетууд барааны нэр төрлөө илүү эрүүл, өдөр тутмын хоол хүнсээр өөрчлөх гэж байгаа, мөн баярын үеэр ажиллах хүч цөөн байдагтай холбон тайлбарлажээ.

Тэгвэл худалдааны сүлжээнийхэн өөрсдөө энэ үзэгдлийг цөөн тооны дэлгүүрт гарсан гээд баярын үеэр хэт ачаалалтай ажилласных гэжээ.