2018-01-04 15:551min02

17 настайдаа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан Н.Эрхэмбаяр гэж хэн бэ?

Erhembayr

Дэлхийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж , Иран улсад Төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа мандуулсан залуу тамирчин бол Н.Эрхэмбаяр. Хуучин он улирч шинэ он гарахын өмнөхөн  17 настайдаа амар олддоггүй “Алтан гадас”  одонгоор энгэрээ мялаасан нь олны дургүйцлыг хүргээд авлаа.  Гэхдээ эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилтын төлөө шаргуу, чимээгүйхэн хөдөлмөрлөж яваа эгэл даруухан эл эрхэм тамирчин хүүгийн гаргасан  амжилтуудыг үгүйсгэж боломгүй.

Хүүхдээрээ төрийн хүндэт медалийг хүртсэн Н.Эрхэмбаяр хүү  Өвөрхангай аймагийн  Ерөнхий боловсролын 2-р сургуулийн дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай бүлэгт суралцдаг бөгөөд өдгөө ээж дүүгийнхээ хамт амьдардаг аж.  Ирээдүйд тив дэлхийд Монгол орныхоо нэрийг гаргасан тамирчин болоод зогсохгүй өөртэйгээ адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэлхийн хэмжээнд нэрийг нь цуурайтуулсан дасгалжуулагч багш болохыг хүсдэг гэнэ.