Алексис Бретт өдөр бүр 06:30 цагт босч, цэвэрлэгээгээ эхэлдэг. Өдөрт таван удаа угаалгын машинаа ажиллуулж, долоон удаа тоосоо соруулж, орон гэрээ бөмбөгдүүлсэн мэт байдлаас хамгаалдаг. Хэргийн гол учир нь энэ бүсгүй 10 хүүхэдтэй бөгөөд бүгд хүү.
Британийн Инвернессийн оршин суугч, 38 настай Алексис Бреттийн өдрийн хуваарь бараг л минут минутаар бичигддэг гэхэд болно. Тэрбээр өдрийнхөө ихэнх цагийг гэрээ цэвэрлэж өнгөрөөдөг. Гэсэн ч олон хүүхдийн ээж тэрбээр спорт зааланд долоо хоногт гурван удаа хичээллэж дөнгөдөг бөгөөд энэ онд ч үргэлжлүүлэн хичээллэхээр төлөвлөж байна.
Өглөө 06:30 цагт эртлэн босмогцоо хувцсаа өмсөөд, нүүрээ будаж, үсээ янзалдаг. Түүний хувьд амралтын өдөр гэдгийг мэдрээгүй удсан гэнэ.
“Орондоо хэвтэх үү? Тийм зүйлийг би аль хэдийн мартсан. Орондоо хөрвөөж хэвтэхийг 2034 он гэхэд л мэдрэх байх даа. Тэр үед ач нартай болсон байна” хэмээн ярьж байна.
Алексис тэр ч битгий хэл халуун устай онгоцонд ч оролгүй удаж байгаа гэнэ. “Халуун усанд хэвтье ч гэж оролдож байсангүй. Яагаад гэвэл намайг угаалгын өрөөнд ормогц л хөвгүүдийн нэг нь хаалга нүдэж, ямар нэгэн юм шаардаж эхэлдэг” гэж ярьжээ.
Мэдээж ийм олон тооны эрэгтэйн дунд ганц эмэгтэй байх нь бараг анзаарагддаггүй байна. “Гэрт миний гоо сайхны бүтээгдэхүүн, хөмсөг зулгаагчийг эс тооцвол эмэгтэй хүн юм бараг байхгүй дээ” хэмээн ярина.
Үнхэээр л Алексисийн гэрт орж ирэхэд л эрчүүдийн ертөнц болохыг анзаарна. Хонгилоор нь 60 хос спорт гутал, ботинк эгнээтэй байх бөгөөд гэрт нь хэдэн арван өрдөг тоглоом тарсан байх аж. Алексис гэрээ торнадо шуурганд нэрвэгдсэн мэт болгохгүйн тулд хоногийн ихэнх цагт цэвэрлэгээ хийдэгт ч гайхах зүйл үгүй. Тэрбээр өдөрт 7 удаа тоосоо соруулдаг.
Алексис нүүрээ будаж, үсээ самначихаад 16 настай Кэмпбелл, 14 настай Харрисон, 12 настай Кори, 9 настай Лаклан, 8 настай Броуди, 7 настай Брон, 5 настай Хантер, гурван настай Мак, хоёр настай Мак, долоон сартай Ротгайдаа сэрээдэг. Зарим үед Алексисын нөхөр нь хүүхдүүдээ асрах, хоол хүнсээ бэлтгэхэд тусалдаг байна. Хэдийгээр тэд завгүй амьдардаг ч сардаа хоёр удаа хаа нэгтээ хамтдаа явдаг гэнэ.
Алексис бүхэл бүтэн хөлбөмбөгийн баг өсгөхийг хүсэхгүй байгаа учраас саваа боолгохоор төлөвлөж байна. Олон хүн тэднийхийг охинтой болохыг хүсдэг гэж боддог. Тэгвэл Алексис үүнийг эрс үгүйсгэжээ. “Хүмүүс надаас охин түрүүлэхгүй юм уу гэж асуудаг. Би ч тэдэнд шударгаар “Үгүй” гэж хариулдаг. Би хөвгүүддээ сэтгэл хангалуун байдаг. Охин төрвөл юу хийх вэ гэдгээ ч мэдэхгүй ээ” гэжээ.
1 comment
goe yum be