БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ.
“Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд
– Үйлдвэрлэлийн салбарт 42 300,
– Хөдөө аж ахуйн салбарт 6 600,
– Загас агнуурын салбарт 2 600,
– Барилгын салбарт 2 400,
– Үйлчилгээний салбарт 1 100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.
“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг.
Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар