АНУ-ын Калифорни мужид шинэ жилийн шөнө нэгэн эмэгтэй 20 минутын зайтай хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Гэтэл хүүхдүүд нь хоёр өөр он, сард мэндэлсэн болж таарчээ.
Эхний хүүхэд болох хүү нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний 23:58 цагт мэндэлсэн байна. Харин ихрийн өрөөсөн охин нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний 00:16 цагт төржээ. Ийнхүү ихрүүд нэг насны зөрүүтэй болсон байна. Ээж, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд гэр бүлийнхэн нь энэхүү гайхалтай мэдээг сонсоод маш их аз жаргалтай байгаа гэнэ.
Ихрүүдийн ээж аав Мария, Хоакин нар Эрлимат хэмээх бяцхан хотод аж төрдөг. Тэднийх ихрүүдээс гадна гурван охинтой юм байна.