Өмнөд Солонгосын нохойн мах үйлдвэрлэгч Америкийн амьтны эрхийг хамгаалах “Humane Society International” байгууллагаас авсан нөхөн төлбөрийн хариуд үйл ажиллагаагаа зогсоохоо хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай “Франс Пресс” агентлаг мэдээлсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр Ким Юн Хван сүүлийн гурван жилд үйлдвэрлэлээ хааж буй 10 дахь фермер болж байгаа гэнэ. Ким үйл ажиллагаагаа зогсоосноо эрэлт буурсантай холбон тайлбарлаж байна. Амьтны эрхийг хамгаалах байгууллагаас хэдий хэмжээний мөнгө авсан нь тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар энэ үйлдвэрлэгч 170 нохойтой. Эдгээр нохойг барууны орнуудад айлуудад өгөх юм.
1 comment
Солонгосчууд турж үхэх юм байна л даа