АНУ-ын Флорида мужийн Дестиний иргэн 40 настай Жефф Свиндельгейм “Питтсбург Стилерс” хөлбөмбөгийн багийн хэтэрхий үнэнч фанат тул сармагчин түүний хайртай багийнх нь эмблем бүхий малгайг хулгайлахыг тэвчээгүй байна.
Тэрбээр Индонезийн Бали арал дээр амарч байхдаа хайртай малгайгаа сармагчинд алджээ. Ингээд малгайныхаа араас хөөж, 10 метр өндөр байшингийн дээвэр дээр гарсан боловч тэнцвэрээ алдаж, доош унажээ.
Харин нутгийн иргэд түүнийг огт хөдөлгөөнгүй, шавар шавхай болсон хэрнээ малгайгаа тэвэрчихсэн байхад нь олж, эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар түүнийг үзээд бүсэлхийнээс доош мэдээгүй болсон, хатгаа авсан байна гэж оношилжээ.
Жефф 2016 оны 03 дугаар сараас аялж байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалд ч хамрагдаж чадаагүй байна. Түүний эцэг эх нь хүүгээ Малайзын Куала-Лампур руу аваачиж, эмчлүүлэхийн тулд 70 мянган доллар цуглуулах гэж байна.