Үндсэрхэг үзэлийн төлөө “Хөх Монгол”-ыг үүсгэн байгуулагч Хон хэрэйдийн Б.Энхбатыг хүмүүс андахгүй. Тэрбээр саяхан эрх чөлөөтэй болсоноо олон нийтэд мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт гурван тийшээ тарсан “Хамаг Монгол”, “Даяар Монгол”, “Хөх Монгол бүлгэмээ зангидах болсоноо хэлж байв.
Тэрбээр охиныхоо найз залууг хятад аялгаар ярилаа хэмээн буудан амь насыг нь хөнөөсөн хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 2008 оны зургадугаар сарын 25-ны өдөр цаазаар авахуулах ял сонссон билээ. Энэ тухай тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Би хүний хүүг алъя гэж бодоогүй. Энэ тухай ярьмааргүй байна. Би дээр мөнх тэнгэр, тэнгэрийн дор төр байдаг гэдэгт итгэдэг. Төр намайг хэзээ ч цаазлахгүй. Төр ямар хүнийг цаазлах, цаазлахгүйгээ мэддэг. Олон хүн намайг цаазлуулаасай гэж хүссэн ч Монгол төр намайг цаазлахгүй. Би хэнээс ч амь гуйгаагүй” гэжээ.
Олон нийтийн чихийг сортойлгосон энэ хэргийг эргэн сөхвөл түүний охин Э.Гоомарал интернэтээр танилцсан найз залуу Г.Чинбатыгаа гэрийнхэндээ танилцуулсан нь хэргийн эхлэл болсон байдаг. Хүргэнээ зочлоход нь Б.Энхбат цай ч өгөлгүй, тэмээ үзүүлэх нэрийдлээр машинд суулган Туул гол руу явжээ. Замдаа талийгаачтай танилцах зуураа хятад аялгаар ярилаа хэмээн уурлаж, буудсан гэдэг. Энэ мэдүүлийг Б.Энхбатын охин Э.Гоомарал хавтаст хэрэгт өгсөн аж. Харин Б.Энхбат хэрэг гардаг өдөр “Миний охин хүн алчихлаа” хэмээн цагдаад очсон тухай хэвлэлүүдээр бичиж байв. Эцэст нь аав охин хоёрын ам нийлж “ буу алдсан” гэж шүүхэд мэдүүлсэн удаатай. Түүнийг охиныхоо өмнөөс хэрэг үүрсэн гэж ярьдаг.
Анхан шатны шүүх цаазаар авах ял сонсгоход Б.Энхбат эхнэр Н.Сумъяадаа “Би цагаадаад ирнэ ээ” гэж шивнээд, давж заалдахгүй гэдгээ танхимд байсан хүмүүст дуулдахуйц хэлээд гарч байсан юм. Үүний дараа ялыг нь хөнгөрүүлж 25 жил болгосон билээ.
1 comment
zavharsan hun alsan aruuching odoo shuteed tahiad suuj bhuu ner usiin yuunch surhi heldgiin zugeer l yaltan aluurchin gehed bolno zavhaarsan mongol shu neere hun alsan hun avilga avsan hun luicar hiisen humuus ulam l od bbaatar bolood bdg zavharsan uher nerendee taarsan uls oron yuma