ОХУ-ын Буриад улсад мэс заслын эмч нар 74 настай тэтгэврийн эмээгийн ходоодноос хадаас, эрэг, шураг, боолт, арматурын хэлтэрхий, тэр ч бүү хэл мөнгөн гинж гээд 150 гаруй ширхэг металл зүйл гарган авчээ. Энэ тухай тус улсын Семашкогийн нэрэмжит эмнэлгийн сайтад мэдээлжээ.
Түүнд анх гадны биет байгааг ходоодны дурангийн эмч харсан байна. “Дурангаар хоолой, хоол боловсруулах зам нь эв эрүүл байсан. Харин цааш нь ходоодыг нь үзтэл хачирхаж гайхмаар зүйлс харагдсан” хэмээн эмч нь мэдэгджээ. Ингээд эмээг рентген зурганд харуулж, гадны олон биет байгааг тогтоожээ.
Эмээгийн ходоодноос металл зүйлсийг гарган авсны дараа ходоодны хана нь хэвийн тул ямар ч аюулгүй болсон гэжээ.
2 comments
ТӨМРИЙН ДУТАГДАЛД ОРОХ ВИЙ ДЭЭ
emeedee hool ogooche