Онгоцонд гутлаа тайлж тухалсан нэгэн зорчигч шивэртэй оймсноосоо болж хутгалуулжээ. Энэ талаар Оросын Калининград мужийн Дотоод хэргийн яамны газрын сайтад мэдээлжээ.
Хоёр эрэгтэй нислэгийн үеэр муудалцаж, хэрэлдсэн байна. Нэг зорчигчид хөршийнх нь оймсноос гарч буй үнэр таалагдаагүй байна. Тиймээс энэ тухайгаа гутлаа тайлсан нөхөрт хэлжээ. Гэтэл үүнд нь гутлаа тайлсан зорчигч маш их уурлаж, замын турш бие биеэ доромжлон хэрэлджээ. Ингээд эрчүүд газардсаныхаа дараа нударга зөрүүлэхээр болж, “Храброво” нисэх онгоцны буудалд бууж гэнэ.
Онгоцны буудалд газардмагцаа 54 настай сэжигтэн хутга гарган ирж, эсрэг талынхаа нөхрийн цээж рүү хутгалж, зүрхийг нь гэмтээсэн байна. Харин гэмтэл авсан 31 настай этгээд хөлдөө таарсан хадаастай модоор өөрийгөө хамгаалжээ.
Сэжигтэн этгээдэд “Хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан” зүйл ангиар хэрэг үүсгэсэн бөгөөд 10 жил хорих ял оноож болзошгүй байна.
2 comments
Ойлгосонгүй хэн нь гутлаа тайлсан юм. Хэн нь шоронд орох гээд байгаа юм бэ. Чи эрүүл байна уу согтуу байна уу. Согтуу бол эрүүл болхоороо дахиад бичээрэй.
31 НАСТАЙ ШИВЭРТ, 54-ТЭЙ ХӨГШИНГ НИСЭХ ОНГОЦ ДОТОР ДАРАМТЛАЖ БАЙЖ “ХАРАА БРАВО” БУУДАЛД БУУГААД ХУТГАЛУУЛСАН ГЭНЭ. ТЭГСЭН ЧИНЬ 54-ТИЙГ 64-ТЭЙ БОЛТОЛ НЬ ХОРЬЖ МАГАДГҮЙ ГЭЖ Оросын Калининград мужийн Дотоод хэргийн яамны газрын сайтад мэдээлжээ.