Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Зул сарын баярын үеэр Засгийн газрын дайчид нь нэг талдаа гал зогсоохоор боллоо гэж лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр “Ардын шинэ арми” коммунист босогчдын зүгээс ч ийм алхам хийнэ гэж найдаж байна. Дутертегийн хэлж буйгаар Засгийн газрын дайчид энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-ныг хүртэл довтолгоон хийхгүй байж, “Зул сарын үеэр ард түмнийхээ айдсыг багасгах” гэнэ. Филиппиний Ерөнхийлөгч ард иргэдээ стрессгүйгээр баярлаасай гэж хүсчээ.

“Ардын шинэ арми” нь 4000 орчим дайчнаас бүрддэг бөгөөд 1960-аад оны сүүлчээс эхлэн Филиппиний засаг захиргаанаас тусгаарлаж, коммунист үзэл сурталтай бие даасан улс байгуулахаар тэмцэлдэж буй юм. Тус бүлэглэл Засгийн газрын дайчидтай олон жил тэмцэл өрнүүлж, нийт 40 мянга гаруй хүн амиа алджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн