Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр (2017.12.20) Нийслэлийн цагдаагийн газарт Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөв. Энэ онд бэлгийн мөлжлөгтэй холбоотой 42 хэргийг илрүүлжээ. Хэрэгт 130 эмэгтэй хохирогч болж, тэдний ихэнх нь өсвөр насны охид байжээ. Цагдаагийн байгууллага гадны оронд эрх ашиг нь зөрчигдөж, бэлгийн мөлжлөгт өртсөн долоо иргэнийг эх оронд эх орондоо аюулгүй авчирсан байна.
Энэ төрлийн гэмт хэрэг цэцэглэж буй гол шалтгаан нь иргэдийн гадаадад сурч, хөдөлмөрлөх гэсэн хүсэл, ядуурал, саун массажны газруудад тавих хяналтын ажил сул зэрэг хүчин зүйлс гол хөрс нь болж байгааг албаны хүмүүс хэллээ. Иймд цаашид энэ хэрэгтэй тэмцэх олон төрлийн ажиллагааг зохион байгулахаар болжээ.