2017-12-20 12:321min08

Г.Номуундарь үеийнхэндээ гадуурхагдсанаас болж “худал” бичлэг хийсэн гэв үү?

anarhuu

Баячуудын хүүхдүүдийн  “балаг”-тай үйлдэлийг дэлгэсэн гэх УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн бичлэгт нэр дурдагдсан Анархүү, Баттөр, Мөнхжин, Энхбаяр, Баасандорж нар хэрэгтэн үү эсвэл хэлмэгдэгсэд үү гэдэг нь олон нийтэд эргэлзээ төрүүлээд байна. Цагдаагийн байгууллагаас Г.Номуундарийн бичлэгтэй холбогдуулан нэр дурдагдсан хүмүүс болон тэдний эцэг эх, бичлэгийн эзэн гээд 50 гаруй хүнээс байцаалт авч эхэлсэн. Сошиалд Г.Анархүүг өмгөөлөх хэсэг бүлэг байхад хэрэгтэн гэж харах өөр бас бүлэг байгаа юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Тэр охиныг зүс мэдэхээс өөр ямар ч холбоогүй. Видеог фэйсбүүкээс үзсэн. Дараахан нь тэр охин өөрөө холбогдоод “Уучлаарай ам алдаад нэрийг чинь хэлчихсэн, залруулга хийж, нэр төрийг чинь сэргээнэ ээ” гэсэн. Хар тамхины шинжилгээ авсан. Надаас юу ч илрээгүй” гэжээ.

Г.Анархүүгийн хэлсэнээр энэ бичлэгийг худал гэж үзэж байгаа аж. Учир нь өөрийгөө хүчирхийллийн хохирогч гээд буй Г.Номуундарь аавдаа үеийнхэндээ гадуурхагдсан учираас айлгах зорилгоор хийсэн гэдгээ хэлсэн болохыг нь сайд асан Д.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсанд санал нэг байгаа аж.