Америкчууд таргалахын хэрээр 2-р зэргийн чихрийн шижин гэх өвчин үндэсний хэмжээний тахал болтлоо газар авч байна. “Тарган хүмүүсийн өвчин” гэгддэг үг өвчин өөр төрлийн хүмүүсийг ч өөрөөр хэлбэл туранхай эмэгтэйчүүдииг ч айлгаж эхэлж буй нь эмгэг болоод байгаа аж. Зарим амьдралын зуршил тань танд эрсдэл авчирч байж болох юм.
“29 настай Стефани И ихэнх эмэгтэйчүүдийн хүслэн болсон туранхай биетэй бүсгүй байжээ. Тэрээр өндөр гуалиг, хавтгай гэдэстэй сайхан бүхэн цогцолсон биеэ энэ чигээр нь хадгалах гэж хичээл зүтгэл нэг их гаргах шаардлагагуй байсан бөгөөд амралтын өдрүүдээр хойд Калифорнид гэрийнхээ ойролцоо ууланд авирах, бууцайтай салад идэх зэргээр галбираа барих нь түүнд хялбар байсан ба амттай зүйл идмээр санагдахад маслотой, чихэрлэг зууш иддэг байжээ. 170 см өндөр, 54.5 кг жинтэй байх үедээ тэрээр өөрийгөө хамгийн оргил үедээ хүрсэн гэж бодож байжээ. Гэвч хоёр жилийн өмнө тэрээр хазганаж эхэлсэн ба коллежид сурах үеэр нь бүх зүйл гэнэт өөрчлөгджээ.
Яахаа мэдэхгүй сандарсан тэрээр эмчид очиход бамбай булчирхайн өвчтэй болсон байх магадлалтай гэж үзжээ. Цусны шинжилгээ өгөн хэдэн өдөр хүлээсний эцэст шинжилгээний хариугаа ч авчээ. Түүний бамбай булчирхай хэвийн байсан боловч цусан дахь сахарын хэмжээ нь хэвийн бус гэж гарчээ. Тэрээр сахарын өвчний өмнөх бүх шинж тэмдгийг агуулж байсан бөгөөд, 2-р зэргийн сахарын өвчний үе шат руу орох шатандаа байна гэсэн дүгнэлт гарчээ. Стефани цочролд оржээ. Мэдээж чихрийн шижин өвчин эрүүл мэндийг тэр чигт нь хямраадаг гэдгийг өмнө нь сонссон байсан юм. (Өвчнөөс Сэргийлэх Төвөөс гаргасан сүүлийн судалгаагаар 26 сая Америк хүн ийм өвчтэй болох нь тогтоогджээ.) 2-р зэргийн чихрийн шижин өвчин зөвхөн тарган, хөдөлгөөний дутагдалтай, хогон хоол идэж хийжүүлсэн ундаа уудаг хүмүүст л тохиодог өвчин биш билүү? Стефани олон жил түргэн хоолны газраар үйлчлүүлээгүй, мах ч идээгүй аж. Гэвч тэрээр туранхай хүүхнүүдэд тэр бүр тохиодоггүй өвчнийг нэгэнт тээсэн байлаа.
Улам өсөх аюул
Судалгаагаар 9 том хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй гэж гарсан ба хэрэв хоол хүнсний брэндүүд үйл ажиллагаагаа энэ хэвээрээ явуулсаар байвал 2050 он гэхэд 3 том хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй болно гэсэн тооцоолол гарчээ. Олон арван жилийн турш 2-р зэргийн сахарын өвчнөөр өвчлөгсөд Стефанигийн төсөөлж байсан шиг жин ихтэй, хөдөлгөөнгүй төрлийн хүмүүс байсан юм. Тэд насаар ч ахимаг хүмүүс байсан ба дундаж насны хүмүүс л ихэвчлэн оношлуулдаг байжээ. Гэвч ийм төрлийн өвчин улам хүчээ аван хурдтай өсөх тусам залуучууд үүнд өртөх болсон нь үнэхээр түгшүүртэй асуудал юм. Гучаад насныхны дунд сахарын өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн тоо баримт өнгөрсөн арван жилд 2 дахин өсчээ. Мөн эмэгтэйчүүд эрчүүдээс 1.3 дахин энэ өвчинд өртөмтгий болох нь ажиглагджээ. Үүнээс сүрдэм нэг тоо баримт бол 20 ба түүнээс дээш насныхны дунд чихрийн шижин өвчний өмнөх шинж тэмдгийг тээж буй хүний тоо маш өндөр байгаа ба 2007 онд энэ тоо 57 сая байсан бол өнөөдөр 67 саяыг аль хэдийн давжээ. Хүний амьдралын тэн хагаст нь аажим аажмаар бий болдог байсан өвчин гэнэт залуу хүмүүсийн ч анхаарах хэрэгтэй асуудал болон хувирчээ. Хамгийн гайхалтай нь Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгээс явуулсан судалгаагаар 2-р зэргийн чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн 15% нь илүүдэл жингүй хүмүүс болох нь тоггоогджээ. Өөрөөр хэлбэл, тэд зайрмаг, чизбургер зэргээр найрладаг хүмүүс биш юм. Гэвч тэдний бие дундаж жинтэй байдаг нь цаана байгаа асуудлыг улам ч нууцалдаг аж.
Туранхай-тарган бөгөөд стресст өртсөн хүмүүс
Молекулын зэргийн дүрсний шинжээч Жимми Белл өөрийн ГТДТ-гаднаа туранхай дотроо тарган гэж нэрлэсэн онолыг шинжлэн судалдаг аж. ГТДТ байхтохиолдолд энэ шинж тэмдгийг хүний гаднах төрхөөс олж харах боломжгүй бөгөөд энэ нь жирийн үед таны арьсан доор хуримтлагддаг өөх тос таны хэвлийн хөндийн эрхтнүүд рүү шилжих үзэгдэл гэсэн үг юм. Ийм төрлийн дотор өөх нь бялууны кремээс ч илүү муу зүйл ба энэ нь үрэвслийн шинжтэй бодисоор таны элэг, нойр булчирхайнд нөлөөлж, инсулины мэдрэмтгий чадварыг бууруулснаар таныг 2-р зэргийн сахарын өвчний эрсдэлд оруулна. “Та ГТДТ шинжтэй байхад, туранхай нарийхан харагддаг боловч таны бие дотроо бол обез буюу хэттарган байна гэсэн үг” гэж Белл ярьлаа.
Тэгэхээр туранхай-тарган байх эрсдэл тийм өндөр гэж үү? Залуучууд ихэвчлэн хоолны дэглэм барих талаар л боддог, ширээний ард хүлээстэй мэт суудаг ба дасгал хөдөлгөөн хийлгүй, зөвхөн хоолоо зохицуулж жин барих гэсэн хандлага тэдний дунд түгээмэл ажиглагддаг. Гэтэл цусан дахь сахарын хэмжээг бууруулахад хөлрөх нь маш чухал ажээ. Яагаад гэвэл багахан дасгал хийх нь хүртэл булчингийн глюкозыг сорон авах хурдыг ердийнхөөс 20 дахин нэмэгдүүлдэг байна. (Байнгын дасгал хөдөлгөөн нь мөн дотор өөхийг хайлуулах ганц арга аж).
Энэ баримтыг 30 настай Корин Вэйгэн өмнө нь мэдэж байгаагүйдээ харамсчээ. Коллежид сурч байх үедээ тэрээр ихэвчлэн өглөөний цай уухгүй гэрээсээ гардаг байсан ба өдрийн хоол идэхийн оронд хичээлдээ анхаарахын тулд Mountain Dew ундаа уудаг байжээ. Харин хичээлийн дараа тэрээр ихэд өлссөн байдгаас өлсгөлөнгөө жигнэмэг, бялуу, гоймон, чипс зэргээр дараад, найзуудтайгаа партидахаар гардаг байжээ. Тэр бараг л дасгал хөдөлгөөн хийхгүй ба нэг жил л цусан дахь сахарын хэмжээгээ бууруулах арга хэмжээ авч, Лент мацаг барилтын үеэр хийжүүлсэн ундаанаас татгалзснаар 6 кг хаяж байжээ (буцаагаад энэ жин нь нэмэгдсэн аж). 178 см өндөр, 75 кг жинтэй байх үедээ тэрээр обез байтугай тарганд ч тооцогдохгүй байсан юм. Гэвч түүний зуршил, хэв маяг нь түүний инсулин ялгаруулалтыг унаж өсөхөд хүргэн хэвийн бус үйл ажиллагаатай болгожээ. Корин 2 жилийн өмнө 2-р зэргийн сахарын өвчтэй гэж оношлуулсан юм. Стефанитай адил тэр ч мөн шоконд орсон. “Надад бие махбодийн хувьд чихрийн шижинтэй байх ямар ч боломжгүй мэтхарагддаг байсан” гээд, “Мэдээж миний идэж уух зуршил минь буруу байсан ч, энэ нь хэзээ ч биен дээр минь илэрч харагдаж байгаагүй” гэж тэрээр хуваалцсан юм.
Маш олон залуу эмэгтэйчүүд ГТДТ шинж илрэх, сахарын өвчнийг үүсгэх хоёр дахь том шалтгаан болох ёо-ёо дэглэмийн хэв маягийг бий болгосон байдаг. “Хоолны дэглэм барьснаар жингээ хасах бүртээ та булчингаасаа мөн хасаж байдаг” хэмээн Клевелэнд Эмнэлгийн эндокринологийн их эмч Бетүл Хатипоглу ярьсан юм. Тэрээр бидэнд, “Тэгээд та буцаад тэр жингээ нэмэхдээ, булчингаа биш зөвхөн өөх тос л нэмж байдаг юм” гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ёо-ёо дэглэмийг баригчид өөрийнх нь дотоод өөхийг хайлуулахад болон цусны сахараа хянахад нь туслах булчингаасаа алддаг ба энэ нь чихрийн шижингийн үйл явцыг хоёр ч дахин нэмэгдүүлдэг аж.
Эдгээр эрсдэл дээр нэмэгдээд өөр нэг нэрмээс болдог зүйл бол өдөр тутмын стресс юм. Таны оюун ухаан дарамттай байх үед, бие тань танд энерги өгөхийн тулд кортизол хэмээх стрессийн дааврыг ялгаруулдаг. Үүнтэй холбоотой нэг асуудал нь юу вэ гэвэл, кортизол нь мөн цусан дахь сахарын хэмжээг түр нэмэгдүүлдэгт байгаа юм. Энэ нь та байнга сэтгэл санааны дарамт буюу стресст байх уед аль хэдийн сахарын өвчний аюулд өртөөд байна гэсэн үг юм. Мөн кортизолын хэмжээ ихсэж өөхний агууламжийг нэмэгдүүлснээр хэвийн жинтэй боловч стресстэй эмэгтэйчүүдэд дотор өөх ихсэх асуудлыг бий болгож байна гэж эрдэмтэд дүгнэжээ. Тиймээ, тэгэхээр стресс туранхай-тарган болоход тань хувь нэмэр оруулах юм.
Генийн холбоос
Стефани И бүсгүйн хувьд ёо-ёо дэглэм барьдаггүй, мөн тийм ч стрессэнд өртдөггүй нэгэн байсан юм. Мэдээж тэрээр амттай чихэрлэг зүйлс иддэг байсан, гэхдээ чийрэг спортлог эмэгтэйчүүд ч иддэггүй билүү? Түүнд чихрийн шижин тусах бүх шинж тэмдэг бүрдсэн байна гэсэн оношийн дараагаар тэрээр аав руугаа залгажээ. Тэгэхэд аав нь түүнийг бага байхад өвөө нь сахарын өвчинтэй холбоотой зүрхний шигдээсээр нас барсан болохыг хэлжээ. Тэгэхээр Стефани чихрийн шижин өвчний өөр нэг эрсдэл болох удмын буюу генийн хувьд өртөмтгий шинжтэй байсан байна.
Эрдэмтэд шинж тэмдгүүдийг одоо ч судлан ажиллаж байна. Харвардын Анагаахын Сургуулийн Жослины нэрэмжит Чихрийн Шижингийн Төвөөс залуу, туранхай хүмүүс хэрвээ хамаатны туранхай хэн нэгэн нь чихрийн шижинтэй бол тэр ч өөрөө 2-р зэргийн чихрийн шижин тусах магадлал өндөр гэжээ. (Хэрэв аав ээж нь хоёулаа чихрийн шижинтэй бол өөрөө энэ өвчин тусах магадлал 50%, үүн дээр нэмээд ах эгч дүүсийн нэг нь чихрийн шижинтэй бол энэ магадлал 4дахин ихэсч байгаа юм.) Яагаад? Хэвийн жинтэй боловч 2-р зэргийн чихрийн шижинтэй өвчтөнүүдэд удамшсан тодорхой генийн бүлэг нь илүүдэл өөх тостой ажиллах горимд өөрчлөлт үзүүлсэн байх магадлалтай байдаг.
Жишээ нь: Зарим эмэгтэйчүүд тарган байдаг ч эрүүл мэндийн хувьд ноцтой асуудалгүй байх тохиолдол бий. Нойр булчирхай нь ухаалаг цоожны дархан шиг л ажиллаж инсулин гэгч түлхүүрүүдийг тарааснаар эсүүдэд глюкоз агуулах үүд хаалгыг нээж өгдөг аж. Гэвч зарим Стефани шиг эмэпэйчүүд илүүдэл хоол, өөхийг зохицуулах босго нь хамаагүй доогуур байдаг ажээ. Тэдний ДНК нойр булчирхайн үйл ажиллагаанд саад учруулж болох ба энэ үед нойр булчирхай хэдий түлхүүрүүд дамжууллаа ч эдгээр нь ажиллахгүй болдог аж.
Глюкоз буюу сахар эсэнд орохгүйгээр түгжигдсэнээс судас руу орж цусыг уерлүүлж элэг, зүрх зэрэг эрхтнүүдийг гэмтээж өвчлүүлдэг гэж Техасын Их Сургуулийн их эмч Никола Абате хэлжээ.
“2-р зэргийн чихрийн шижин” өвчнийгтодорхойлох онош нь гэр бүлийн ургийн хүмүүсийн өвчний түүхийг шалгах зэргээр удаан үргэлжилсэн хэцүү процесс болдог. Жишээ нь, судалгаагаар цагаан Америкчуудаас илүү Азийн Америкчууд 2-р зэргийн ЧШ өвчин тусах магадлал илүү байжээ. Харин тухайн Ази Америкчуудын 9% нь л хэт тарган байсан бол, цагаан Америкчуудын 32% нь хэт тарган байжээ. Тэгэхээр Ази Америкчууд генийн хувьд илүүдэл калорид маш мэдрэмтгий байдаг нь ажиглагдаж байна гэж Абате ярьлаа.
“ӨДӨРТ МАШ БАГА ХЭМЖЭЭНИЙ САХАР, ЧИХРИЙГ ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭН, ЖИМС, ЖИМСГЭНЭ, НОГОО, БҮХЭЛ ҮРИЙНХООЛ ХҮНСИЙГ ХЭРЭГЛЭЖ ЗАНШААРАЙ.”
Сахарын өвчний өмнөх үеийг эмчлэх
ЧШ-ээр дагнасан тэргүүлэх эмч Ричард Бернштейн тэргүүтэй зарим эмч нар 2-р зэргийн ЧШ оноштой туранхай эмэгтэйчүүд үнэн хэрэгтээ ийм өвчинг тээдэггүй гэж үзэж байна. Тэд магадгүй зөв оношлогдоогүй 1-р зэргийн ЧШ-гтээж байх магадлалтай гэж үзжээ. “1-р болон 2-р зэргийн ЧШ-гийн тодорхойлолт үнэндээ дэндүү тодорхой бус, хайнга байдаг” гэж тэрээр хэллээ. “Олон насанд хүрэгчид эдгээрийн аль алиных нь шинж тэмдгийг харуулдаг”. Эцэст нь, шинж тэмдгүүд болох хэт цангах, хараа муудах, цусан дахь сахарын хэмжээ ихдэх зэрэг нь аль аль зэрэгт нь төстэй байдаг гэж Үндэсний Эрүүл Мэндийн Хурээлэнгээс үзжээ. Тиймээс аль зэрэгт шинжилгээ өгөх нь чухал (Ердийн 2-р зэргийн ЧШ-гийн шинжилгээнд 1-р зэргийн эсрэг биетүүдийг шинжилдэггүй). “Ихэнх эмч нар өвчтөн нь обез буюу хэт тарган биш л бол, чихрийн шижингийн шинжилгээ тэр бүр авдаггүй” гэж Абате хэлж байна. Гэвч тэд ийм шинжилгээг өвчтөнөөс авах хэрэгтэй, тухайн өвчин даамжрах хүртлээ ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх боломжтой. 5 жил тутамд нэг удаа эмчдээ хэлэн шинжлүүлээрэй.
Мэдээж таны хийж болох хамгийн сайн зүйл бол 2-р зэргийн ЧШ өвчний шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх явдал юм. Таны ДНК 2-р зэрэгт өртөмтгий байсан ч гэсэн та ухаалаг амьдралын хэв маягтай байснаар сэргийлэх бүрэн боломжтой. Үгүй бол та эрт ЧШ-ийн өмнөх шинж тэмдгүүдийг бүрдүүлэх юм. “2-р зэрэг хэзээ ч эдгэх боломжгүй ч гэлээ, өмнөх шинж тэмдгүүдийг нь та буцаах буюу эдгээх боломжтой” гэж Абате хэллээ. Асуудал юу вэ гэвэл, ЧШ-гийн өмнөх шинж тэмдгийг агуулах хүмүүсийн 93% нь ийм өвчтэй гэдгээ огт мэдэхгүй явж байдагт байгаа юм.
Шинжилгээ өгөхийн хажуугаар, диабетийн(ЧШ) эсрэгтаны зүгээс хийж болох чухал зүйл бол эрүүл мэт харагдах хоол хүнсийг биш, жинхэнэ эрүүл хоол хүнс хэрэглэх явдал хэмээн Белл тайлбарлаж байна. Заримдаа эмэгтэйчүүд хогон хоолыг эсэргүүцэн, “эрүүл хоол” гэсэн нэрийн дор идсэн зүйлсээрээ ГТДТ байх эрсдлээ улам нэмж байдаг, жишээ нь, тослог багатай саладны амтлагч, өглөөний хоол, витаминжуулсан ундаа зэрэг нь харин ч өндөр хэмжээний сахарыг агуулж байдаг аж.
Мөн фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп (Ы§Ь-Ггис1:о5е согп зугир) үүнд багтах ба үүнийг бие махбод тэр чигт нь дотор өөх болгон задалдаг ажээ. Өдөрт аль болох маш бага хэмжээний сахар, чихрийг хүнсэндээ хэрэглэн, аль болох гликемик индекс багатай нүүрс ус, боловсруулаагүй хоол хүнс болох жимс, жимсгэнэ, ногоо, бүхэл үрийн хоол хүнсийг хэрэглэж заншаарай.
Стефани өөрийнх нь эрүүл мэндийг дордуулж байсан дуртай зүйлсээсээ татгалзаж эхэлснээр цусан дахь сахарын хэмжээ нь буурч эхлэхийг харжээ. Мөн тэрээр нүүрс ус өндөртэй цагаан гурилан бүтээгдэхүүнүүдээс хагацаж, долоо хоногийн бараг бүх л өдөр нь дасгал хөдөлгөөн хийдэг болжээ. (Судалгаагаар өдөрт зөвхөн 30 минут түргэн алхах нь 2-р зэргийн ЧШ тусах магадлалыг 58%-иар бууруулдаг болохыг тэр байтугай аль хэдийн ЧШ-ийн өмнөх шинж тэмдэг бүрдсэн хүмүүсийн тусах эрсдлийгч мөн адил хэмжээгээр бууруулдаг гэжээ). “Одоо би өөрийн биеэ илүү сайн ойлгож таньж мэддэг болсон. Иймэрхүү жижиг өөрчлөлтүүд гаргасан минь намайг эрүүл саруул болгосон” гэж Стефани ярьж байна. Тэрээр сүүлд хяналтанд ороход, цусан дахь сахарын хэмжээ нь ердийнх рүүгээ нэлээн дөхсөн байжээ.
“ТАНЫ ГУАЛИГ НАРИЙХАН БИЕ ЦААНАА ТОМ НУУЦЫГ ХАДГАЛЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ? 2-Р ЗЭРГИЙН ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ӨВЧТӨНҮҮДИЙН 15% НЬ ХЭТ ТАРГАН БУЮУ ОБЕЗ ХҮМҮҮС БИШ БАЙДАГ АЖЭЭ.”
2-р зэргиин чихрийн шижин өвчин хэрхэн эхэлдэг вэ?
Та амтат бялуу идлээ гэж бодъё (үнэхээр амттай шүү!). Амтлаг бялуу маань таны ходоодонд орлоо л бол таны биеийн хоол боловсруулах эрхтэн систем бялууны агуулах нүүрс усыг энгийн сахар буюу глюкоз болгон задлахын тулд ажиллаж эхэлнэ. Задалсан сахар таны цусны судас руу нэвтрэн ороходтаны нойр булчирхай гэдэг эрхтэн инсулин гэгч даавар ялгаруулснаар булчингийн эсүүдийг тайлж, тэгснээр булчин тань глюкозыг сорж аван богино хугацаанд энерги болгон ашиглах зөвшөөрлийг булчинд тань олгож байгаа хэрэг юм. Үнэндээ ийм л энгийн аж.
Гэвч та дахиад нэг амтат бялуу идлээ, дараа нь дахиад нэгийг идлээ гэж бодъё. Эсвэл та цөцгийтэй French toast, сироптой ваффл зэрэг өндөр нүүрс усны агууламжтай, чихэрлэг бүтээгдэхүүнд ихээхэн дуртай нэгэн байж болно. Ачаалал ийнхүү ихсэхэд, таны нойр булчирхай инсулиныг солиорсон мэт шахах боловч, хэсэг хугацааны дараа таны булчингийн эсүүд инсулиныг үл хэрэгсэж эхэлдэг. Энэ асуудлыг инсулины эсэргүүцэл гэх ба энэ асуудал гарахадтаны цус глюкозоор дүүрнэ гэсэн үг юм. Эцэст нь таны нойр булчирхай тэр чигтээ эцэж цуцан улмаар хордож, таны цусан дахь сахарын хэмжээ өндөр түвшинд хүрч эхэлснээс 2-р зэргийн чихрийн шижин үүсдэг ажээ. (1-р зэргийн чихрийн шижин ихэвчлэн хүүхдүүдэд тохиодог ба энэ нь илүү дархлааны гений эмгэг талдаа орох бөгөөд энэ үед дархлааны систем нойр булчирхайд халдаж инсулин ялгаруулалтад саад учруулдаг эмгэг юм). Хэдий сахарын хэрэглээ ихдэлт болон хэт таргалалт зэрэг нь 2-р зэргийн чихрийн шижин өвчнийг үүсгэх гол шалтгаан болдог боловч шалтгаан үүгээр дуусахгүй юм. Хэд хэдэн нууц хүчин зүйлс инсулины эсэргүүцэл бий болоход хүргэдэг. Мөн цусан дахь сахарын хэмжээ байнга өндөр байх нь зүрхний өвчин үүсэх, сохрох, цус харвах зэрэг өвчнүүдийн шалтгаан болдог. Үнэндээ, чихрийн шижинтэй хүмүүсийн 25% нь хавдраар нас барах өндөр эрсдэлтэй ба ЧШ-гүй хүмүүсээс 132% -иар судасны бөглөрөө өвчнөөр нас барах магадлал өндөртэй гэж “Шинэ Англи” анагаахын сэтгүүлд тэмдэглэжээ.