Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсон, иргэн Л.Байгальмааг Засгийн газар шилжүүлэн авсан байна. Тэрбээр Малайзаас гурил, будаа зөөдөг ажилд орохоор явсан ч таван жилийн өмнө Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын нутагт баригдаж, тус улсын анхан шатны шүүхээс цаазын ял сонссон нь дуулиан болж байв. Тухайн үед манай улсын Засгийн газар ялтан солилцох гэрээгээр түүний хорих ялыг эх оронд нь үргэлжлүүлэхээр хөөцөлдсөн ч бүтээгүй юм. Үүний дараа Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийдвэр гаргасан юм.
Одоо болтол Монгол, Хятад хоёр орны Засгийн газар хоорондын “Ялтан солилцох гэрээ”-ний дагуу Л.Байгальмааг эх оронд нь шилжүүлэн авчрах тухай мэдээлэл тасраагүй. Өнгөрсөн гуравдугаар сард түүнийг Монголд авчрах мэдээлэл гарч байсан. Албан бус мэдээллээр, энэ сарын 6-нд түүнийг эх оронд нь авчрахаар болсон сураг бий. Учир нь бие нь муудаж, эрүүл мэнд нь ноцтой байдалд орсон тул ийнхүү “ялтан солилцоо”-гоор авчрахаар болсон мэдээлэл байгаа.
3 comments
yag irsen yumuu unen medeelel taiach YRUU DULAMAAA mongold irsen gej hudlaa medee taiad hunii zovlongoor dandaa daajignaj medee bichej umhii hodood oo tejeeh yumaa chi muu
Хар тамхины загалмайлсан эх чамаар монгол улс яаахийн бэ . Наад хорноос чинь болоод монгол улс минь сөнөлөө шүү . чи яах гэж ирэв дээ ганц өөрөөрөө дуусаач ах дүү нар минь битгий хүлэээж ав
Hungun hyamd argaar mungujih gej yavaad shorond orj heregt yallagdsan huniig odoo ardiin baatar ekh orondoo irj baigaa yum shig yugii ni buh hevleleer zarlaad baigaag oilgohgui baina. Yaltan shdee, baatar yavch bish