Сүүлийн үед Анжелина Жоли олон нийтийн үйл ажиллагаа, нээлтэд оролцох нь нэмэгджээ. Хэдийгээр 42 настай жүжигчин бүсгүй маш завгүй байгаа ч хүүхдүүддээ цаг гаргахыг аль болох хичээж буй нь илт байна.
Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд Анжелина 12 настай Захара, 11 настай Шайло, 9 настай Нокс, Вивьен хэмээх хоёр ихрийнхээ хамт “Оддын дайн”-ы шинэ ангийг Нью-Йоркийн кино театрт үзэхээр явжээ. Харин 13 настай Пакс, 16 настай Мэддокс хэмээх хоёр хүү нь тэднийг дагаж яваагүй байна.
Хамгийн гол нь гэр бүлээрээ кино үзэхээр явахдаа Анжелина Жоли өөрөө төдийгүй хүүхдүүдээ ч цаг агаарт тохируулан хувцаслаж чадаагүйгээс болж хүүхдүүд нь хөлдөх дөхсөн байна. Түүний хувьд цагаан өнгийн даашинзан дээр биеийн өнгөтэй бүс бүсэлж, “Salvatore Ferragamo”-гийн хар цүнх гутлаар гангарч, нарны шил зүүжээ. Харин хүүхдүүд нь дан цамцтай гүйлдээд л кино театр руу оржээ.
Нью-Йоркт өдгөө цаг агаар хасах хэм рүүгээ орж, цас орж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэтэл хөхөө өвлийн хүйтнээр ингэж хувцасласан нь зөв сонголт байсан уу гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа.
1 comment
teneg yum bichhiin yamar Mongold baigaa bishdee andaa