Монголын нийгмийн сөрөг үзэгдлийн нэг болсон хуурамч дипломын асуудал бакалавр, магистрын түвшинд яригддаг байсан бол хуурамч ДОКТОРЫН зэрэгт хүртлээ дэвшин уруудав. Манай улсад жил бүрийн хавар нийтдээ 30 гаруй мянган оюутан их, дээд сургуулиа төгсдөг гэсэн тооцоо бий, түүнийгээ дагаад хуурамч дипломын асуудал дагалддаг. Дагалдах бүрдээ шалгалтаар ил болж гарч ирдэг. Гэтэл Монгол Улсын дээд боловсролын НҮҮР ЦАРАЙ болж ирсэн үе, үеийн сэхээтнүүдийг бэлтгэж гаргадаг МУИС-ийн нэр хүндийг уландаа гишгэсэн илт бусармаг үйлдэл МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын хамар доор хийгджээ.
Мэдлэгт суурилсан нийгэмд хөгжлийн чухал хүчин зүйл бол өндөр боловсролтой чадварлаг мэргэжилтэнүүд байдаг. Иймээс дээд боловсролын чанарыг дээшлүүлэх нь нийгмийн бодит байдлын шаардлага болж байна. Гэтэл бакалаврын байтугай магистр, докторын зэргийг ч шаардлага хангахгүй хүмүүст олгосон байх юм. Судалгааны ажил нь шаардлага хангахгүй, буцаагдсан хүмүүст докторын зэрэг олгох, мэргэжлийн бус хүчингүй зөвлөлөөс докторын зэрэг олгох явдал гарсан байна.
Хуурамч дипломын асуудал салбар бүрд асуудал болж хаа хаана ярьсаар буй. Тэгтэл бакалавр, магистрын дипломтой зэрэгцэн докторын зэрэг шаардлага хангахгүй хүнд олгосон явдал “Эрдэмийн их сургуульд” гарсан нь дуугүй өнгөрөх асуудал биш юм. Иймээс энд “Эрдмийн Их сургууль” дээр “хуурамч” докторын зэрэг хамгаалсан П.Лхамсүрэн хэрхэн доктор болсон асуудлыг нягтлаж нэг харцгаая. Үүнд тодорхой баримтуудыг хавсаргасан болно.
Нэгдүгээрт. “Эрдмийн Их сургууль” –ийн доктор хамгаалах эрх олгох эрдмийн зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 8-р хэсгийн 8.8, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 492 дугаар тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн 2.2, 2.5 хэсэг үндэслэн хүчингүй болж, 2017 оны 9 сарын 29 татан буугдсан атал 2017 оны 10 сарын 5-ны өдөр эрх нь хүчингүй болсон ДОКТОР хамгаалуулах зөвлөлийг хуйвалдан хуралдуулж хамгаалуулсан.
Хоёрдугаарт. Сайдын тушаалаар цуцлагдсан “Эрдмийн Их сургууль” докторын зэрэг хамгаалуулах ямар ч боломжгүй. Учир нь сайдын тушаалаар батлагдсан Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалуулах албан ёсны зөвлөлөөр хамгаалуулах ёстой.
Гуравдугаарт. Хамгийн их анхаарал татаж буй зүйл нь ДОКТОРЫН зэрэг хамгаалахдаа МУ-ын ЭРДМИЙН ИХ СУРГУУЛИЙН докторант хэмээн хамгаалсан байх юм!
ДОКТОР-ын зэрэг хамгаалахын тулд заавал үзэх тодорхой хичээлүүдийг тухайн сургууль дээр үзэж, тооцуулах ёстой. Гэтэл П.Лхамсүрэн нь МУИС-д докторант гээд явж байсан хүн Эрдмийн Их сургуульд докторант болсон гэхээр хоёрын хоёр сургуульд докторын түвшинг нэг зэрэг үзэж явсан болж таарах нь… ийм байх боломжтой юу? Түүн шиг дэгсдүүлсэн худал зүйл байхгүй биз. Адаглаад сургалтын төлбөрийг давхар төлөөд явсан гэвэл ихээхэн эргэлзээтэй.
Түүнчлэн МУИС-ийн докторт үзсэн хичээлүүдээ “Эрдмийн Их сургууль”-д авч очоод тооцуулсан бол адаглаад ДҮН байх ёстой, гэтэл тийм дүн сургуулийн программд шивэгдээгүй гэхээр сургалтын дүнгүй хүн докторын зэрэг хамгаалсан!
Дөрөвдүгээрт. Хэрэв,”Эрдмийн Их сургууль”-д доктор хамгааллаа гэвэл тухайн сургуульд заавал үзэх ёстой хичээл, хичээлийн дүнтэй, журам хангасан бол тухайн сургуулийн зөвлөлөөс ДОКТОР болох боломжтой. Гэтэл тус сургуулийн ДОКТОР олгох зөвлөл 2017 оны 9 сарын 29 татан буугдсан харин ДОКТОР ГОРИЛОГЧ 2017 оны 10 сарын 5-ны доктор болсон гэдгийг эргэн сануулая.
Тавдугаарт. Ийнхүү хэд хэдэн баримт нотолгоогоор хуурамчаар докторын зэрэг хамгаалсан П.Лхамсүрэнг МУИС-ийн захиралын үүрэг гүйцэтгэгч н.Төмөрбаатар тусгайлан шинэ орон тоо гаргаад албаны дарга болгосон байгаа. Энэ санаатай үйлдэл үү? Эсвэл санамсаргүй алдаа юу? Засах эсэхийг захирлын үүрэг гүйцэтгэгч эргэн харах боломж бий юу? гэдэг асуултуудыг үлдээе!
Зургадугаарт. П.Лхамсүрэн нь цаашлаад тус сургуулийн багш нарын холбооны тэргүүнээр ажилладаг. “Багш нарын холбоо”-ны тэргүүн байна гэдэг багш нар хууль бус үйлдлийг эсэргүүцэхэд багагүй тээг болох албан тушаал болчихож байгаа нь эмгэнэлтэй.
Долдугаарт. Хуурамч ДОКТОРЫГ төрүүлсэн “Эрдмийн Их сургууль”-ийг 2015 онд Л.Гантөмөрийн дэмжлэгээр байгуулагдсан оюутангүй, багшгүй сургууль юм.
/нийтэд “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийн дэргэд сургууль мэтээр ойлгогдож магадгүй! /
Тэгж байгуулдсан хувийн жижиг сургуулиас тушаал зөрчсөн ДОКТОРЫН дүн хаана шивэгдэх вэ? Агаарт шивэгдэж байгаа юм болов уу?
Ийнхүү Л.Гантөмөрийн 2015онд хийгдсэн цөөнгүй пакттай дээд боловсролын салбар дахь дур зоргын үйлдэл эмх замбараагүй авирлагсдын бай болсоны нэг жишээ энэ. Хуучин сайдын МУИС-д 2012-2016 оны хооронд хийгдсэн байнгын өөрчлөлт сургуулийн сургалтын чанарт муугаар нөлөөлж, дотоод зохион байгуулалтад үр дүнгээ өгөхгүй байсаар байна.
Энэ мэтчилэн шалтгаанаас гадна эрх мэдлээ цөөнгүй ашигласан үйлдлүүд их, дээд сургуулидад залгамж холбоо гэдэг зүйл алдагдах болсоор ирлээ. Ёс зүйн үлгэр жишээг хамгийн их үзүүлэх ёстой эрдэм мэдлэгийг түгээгч улсын мэдлийн их, дээд сургуулиудын захирал, дэд захиралууд хууль бус зүйлд гаршсан, хийсэн томилгоо, албан тушаалд томилогдсон хүмүүсийн ёс суртахуунгүй үйлдлийг хэрхэн таслан зогсоох вэ? МАН-ын хариуцлага тооцно гэж гарч ирсэн уриа “хошгируулалт” байсан уу? Улам бүр чимээгүй харж, дарж, хаацайлж, харсаар суух уу?
С. Тамир
Эх сурвалж: ugluu.mn
18 comments
ЭНЭ ОЛОН ТЭНЭГ МЭДЛЭГГҮЙ ДОКТОР МАГИСТР НАРАА БОЛИОЧЭЭ. ДОКТОР БОЛЧИХООР Л ӨӨРСДИЙГӨӨ ТОМ ГЭЖ БОДОХ ЮМ. СУРГУУЛЬ ТӨГСЛӨӨ, МАГИСТР, ДОКТОР ТЭГЭЭД ЮУ Ч МЭДЭХГҮЙ, ЮУ МЭДЭХ ЮМ ПРАКТИК ЮУ Ч БАЙХГҮЙ ХООСОН ТОЛГОЙНУУД БАЙНАА. ТЭГЭЭД ИХ ДЭЭД СУРГУУЛЬД БАГШЛАНА ГЭНЭЭ. МАГИСТРИЙГ 10 ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮН ХАМГААЛАХ, ДОКТОРИЙГ 15 ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮН ХАМГААЛДАГ БАЙМААР БАЙНА. ТЭГЭЭД 20 ЖИЛ ТУХАЙН МЭРГЭЖЛЭЭР АЖИЛЛАСАН ХҮНД ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ТЭР ДОКТОРИЙГ НЬ ЗҮГЭЭР Л ӨГ.
ai masud aa
докторыг судалгааны ажлаар авдаг болохоос ажилласан жилээр өгдөг албан тушаал зэрэг дэв биш. Эрдмийн ажилд л өгдөг штээ
Одоо энэ хүн хүний нүүр яаж харна даа, хөөрхий. Үнэн бол хэцүү л юм.
“Манай сайтад Хуурамч доктор моодонд орох уу, МУИС-ийн гажуудал уу” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг тодруулахаар бид МУИС-ын Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга доктор /Ph.D/ П.Лхамсүрэнгийн эрдэм шинжилгээний удирдагч доктор.проф Л.Оюун болон Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан холбогдох хүмүүстэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
Тэд мэдээлэлд дурьдагдсан докторантын хичээлүүдийн дүн, багш нарын гарын үсэг, бие даалтуудын дүн, явцын даалгавруудын үнэлгээ, тухайн үед ОУ-ын Эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан илтгэлүүд бүхий докторын ажлын дэвтэр, диссертацийг бидэнд танилцуулж манай сайтад гарсан нийтлэлд дурьдагдсан мэдээллийг худал болох тухай тайлбарлалаа.
П.Лхамсүрэн 2004 онд МУИС-ийн Доктрантад элсэн орж, Эрдмийн Их Сургууль руу шилжин сая 10-р сарын 05-нд Докторын зэргээ хамгаалсан гээд тэр үед МУИС-д одоо ашиглаж байгаа сургалтын “Sisi” программ байгаагүйгээс докторын ажлын дэвтрийг хөтөлдөг байсан. МУИС-т суралцаж байх хугацаандаа Докторын хичээлийн программыг бүрэн үзэж, судалсан гэсэн Сертификат авсан байгаа.
Эрдмийн Их Сургуульд шилжиж очихдоо МУИС-д сурч байсан ихэнх дүнг нь тооцуулсан. Эрдмийн Их Сургуульд хоёр удаа хэлэлцүүлэг хийж, урьдчилсан хамгаалалтад орон, Докторын зэргээ хамгаалсан.
Түүний зэргээ хамгаалах өдөр, цагийг 2017 оны 10 сарын 05-ны 14 цаг гэж Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Докторын зэрэг хамгаалуулах вэбсайтад тавьсан байгаа. Хамгаалуулалт болохоос өмнө уг сайтад зар гарсан байх ёстой байдаг.
2017 оны 9 сарын 7-нд “Урьдчилсан хамгаалалт”-д орсоноос хойш 45 хоногийн дотор үндсэн хамгаалалтдаа ордог байна. Цаашлаад “Багшгүй, оюутангүй сургууль” гэж өмнөх нийтлэлд бичигдсэний хариуд “Эрдмийн Их Сургууль руу ороод үзэхэд л багш судлаачид судалгаагаа хийсэн, оюутнууд нь хичээлдээ шамдсан ийм л дүр төрх таныг угтана. Манай хаалга эрдэмд шамдсан хэн бүхний өмнө нээлттэй гэсэн юм.
П.Лхамсүрэнгийн гурилын зах зээлийн ерөнхий тэнцвэрийн динамик “Тариат” загварыг Монгол Улсад анх удаа боловсруулсан болохыг онцолсон юм.
http://www.ugluu.mn/318805.html
ёстой ёстой хүнээр ингэж ч тоглох гэж дээ
Хэдэн дарга нарын ханцуйн доторх наймаа л байна. Ингэлээ гээд хичээлээ үзээд, хийх ёстой юмаа хийгээд төгсөж байгаа хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй байх. Монголын боловсрол бол маш сайн боловсрол олгодог. Бид өөрсдийнхөө юмыг цэвэрлэж тордохгүй бол гадны өндөр боловсрол нэртэй мөнгө угаадаг гадны сургуулиуд овжин ашиглаад л дэвслээд явна.
Тэр Эрдмийн их сургууль гэдэг нь хэл шинжлэл, соёл судлалын хүмүүс хамгаалуулдаг зөвлөл мөн үү? Хуучин Орос хэлний багшийн дээд сургууль мөн биз дээ?
Энэ сайтад байгаа мэдээлэл нь өрсөлдөгч сургуулийнхаа нэр төрд халдсан, захиалгатай, хууль бус үйлдэл болж байгаа учраас энэхүү сайтыг хуулийн холбогдох байгууллагад өгөх болно. Мэдээ: Монгол улсын судалгааны анхны их сургууль болох МУЭИС нь шинжлэх ухаан-практикийн хоёрдахь хэлэлцүүлгийг “Дээд боловсрол, шинжлэх ухааны интеграци: асуудал ба шийдэл” сэдвээр амжилттай зохион байгууллаа.
Энэ бүгд бол БСШУЯам гээчийн дампуурал тэнд ажиллаж буй мэдлэг чадвар толгойгүй авгай нарын гай билээ. Ялангуяа Амар жаргалан гэж ёстой А ч үгүй Б ч үгүй авгай докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг 3 дахь удаагаа байгуулж байгаа ч тус бүрдээ шүүмжлэл дагуулж хүчингүй болсоор өдий хүрч байгаад хэн хяналт тавьж хариуцлага тооцох ёстой вэ?
Наад Эрдмийн их сргууль гэдэг луйврын газар чинь Докторын зэргийг зөвхөн нэг хүнд төдийгүй Хятад, өвөрмонголоос ирсэн хүмүүст шууд зардаг газар. Энэ баалай газрыг шалгах хэрэгтэй. Лхамсүрэн гэдэг нөхөр чинь МУИС-ийн багш нарын холбоо гэдэг сүрдүүлгийн газрыг толгойлж улс төрчдийн захиалгаар дарамт үзүүлж түүнийхээ хариуд ногоон Төмөрбаатараас албан тушаал авч МУИС-ийн баллаж байгаа нөхөр
Хүний нэр төрд ингэж халдаж гүтгэж болохгүй шүү. Хуультай улс оронд амьдарч байгаа биз дээ.
Ийм юм бичиж байгаа хүн өөрөөсөө ичдэг болоосой. Хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байна уу чи. Хоёр өөр зүйлийг юу гэж дүйцүүлэх вэ дээ. Нэрээ бичээд хариуцлагатай хандана уу. Хүн гүтгэх амархан ч их үр дагавартай шүү
Их Сургууль нэртэй ТҮЦ-нүүдээ хаагаачээ. Их Сургууль байхын тулд олон улст хүлээн зөвшөөрөгдсөн шалгуурыг хагах ёстой.
МУИС-иас бусад нь худлаа.
МУБИС – Боловсролын ДС
ШУТИС – Технологийн Дээд Сургууль
ХААИС – ХААДС
СЭЗИС – СЭЗ-ийн Техникум
ХСИС – Цагдаагийн Техникум
БХИС – Цэргийн Ерөнхий Сургууль
ХУИС – Орос Хэлний Багшийн Дээд
ИЗИС – хаа. Суралцагчдадаа нь 80-аас доош дүн тавих эрхгүй ИС гэж юу байсан юм. Чадахгүйг нь мууг нь тавиад хөөгөөд явуулж чадахгүй, мөнгийг нь авсан юм гээд Дүлзэн царайлаад 80 тавиад сууна гэдэг авилгал.
Хувийн ИС гээд байгаа чинь бүгд ийм дүр зурагтай байгаа.
Хулхины хувийн ИС-ийг хаагаад оюутнуудыг нь эр, эмгүй цэрэгт татаад төмөр зам, барилгад дайчил.
Алийм болгон хятдуудаар барилга бариулж, мөнгөө гадагш урсгах юм.
600 000 хүн амтай, 100 000 ламтай байхад сүм хийдийг тарааж, ламыг хар болгож байсан чинь зөв бодлого.
Өнөөдөр 1930-аад оноос дээрдэх юм хаа байна?
Сүм хийд шигээ замбараагүй олон их сургууль өрж тавьчихаад цагаан гартан бэлдэх хэнд хэрэгтэй юм?
ЧАДАЖ БАЙВАЛ ХАМГААЛЖ Л БАЙГ Л ДЭЭ. МУИС-ИЙН ХЭДЭН ДОКТОРУУД ГЭЖ ХАЖЖД НВ АМЬД ХҮН БАЙЖ БОЛОХГҮЙ ЮМ ШИГ ЗАН ГАРГАДАГ ХЭДЭН ХҮН БАЙНАА. БИЕ БИЕНИЙГЭЭ ХЯХАЖ ХАВЧААД МУУ ХЭЛЭЭД АР НУРУУ РУУ НЬ ХУТГА ДҮРЭЭД , ХОВОНД ХУТГААД ЁСТОЙ ХЭЦҮҮ ХЭДЭН ХҮН БАЙДАГ ГЭСЭН. ТЭГСЭН МӨРТЛӨӨ ТМС ЭНЭ ТЭР ГЭЖ МУУЛААД БАЙДАГ СУРГУУЛИЙН БАГШ НАРААСАА ЁС ЗҮЙ УР ЧАДВАРААРАА ДОР ГЭЖ БАЙГАА. ӨӨРИЙНХӨӨ СУРГУУЛЬ ДОТРОО БИЕ БИЕНИЙГЭЭ ХАВЧААД ЗАРИМЫНХ НЬ ЗААДАГ ХИЧЭЭЛИЙГ ХҮРТЭЛ БАЙХГҮЙ БОЛГОДОГ БҮР НЭГ ХОРОНДОО ХОРДСОН ХҮМҮҮС. ОДОО БҮР БУСАД СУРГУУЛИЙГ ХААЛГАЖ САНАА НЬ АМРАХ НЬ ЭЭ. ККК
ЯАалтай билээ дээ чадаж бгаа хүмүүс нь хамгаалж л байг
Хамгаалах гэж бгаа шүү