Орчин цагийн кино бүтээлүүдэд хүчтэй дэлбэрэлтийн дараах амьдралын тухай зүйл их гардаг. Зарим нь ийм зүйл үнэхээр болж мэднэ гээд ямар нэгэн байдлаар бэлтгэж эхэлдэг билээ. Тухайлбал, нэгэн саятан эр хүйтэн дайны үеийн цооног худалдан авч, түүнийг засаж тохижуулснаар 17,5 сая долларын тохилог сууц болгожээ.
АНУ-ын Жоржия мужид газрын гүнд 50 жилийн өмнө барьсан цөмийн цооног байдаг. Үүнийг 2012 онд нэгэн саятан худалдан авч, ямар нэгэн таагүй нөхцөл байдал үүсвэл нуугдах зориулалтаар тохилог сууц болгон өөрчилжээ. Энэхүү хоргодох газар нь 20 килотоннын хүчтэй цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай.
Цооногийн ханын зузаан нь 1 метр гаруй. Агаар орох тусгай системтэй, тэрхүү хоолой нь өрөөг халдваргүйжүүлэх шүүлтүүртэй. Хоргодох байранд 100 мянган доллараар видео ажиглалтын хамгийн орчин үеийн систем байршуулжээ.
370 м.кв талбайтай цооногийн дотор талд зочны өрөө, гал тогоо, хоолны өрөө, унтлагын хоёр өрөө, угаалгын өрөө зэрэг байрласан. Түүнчлэн эздийг зугаацуулах зүйлсийг ч нарийн бодолцжээ. Цооногт мини кинотеатр, дасгал сургуулилтын заал, тоглоомын өрөө хүртэл бий.
Ингэж тохижуулсан цооног өдгөө 17,5 сая долларын үнэд хүрч байна.