Ирландын алдарт “The Irish Post” сонин тус улсын өмнөд хэсэгт орших Рингаскидди хэмээх бяцхан тосгонд болж буй ер бусын үзэгдлийн тухай мэдээллийг хүргэжээ. Энд нутгийн эрчүүд нь байнга сэрэл нь хөдөлдөг болсон гэнэ. Зөвхөн эрчүүдээр зогсохгүй тосгоны ноход нь ч байнгын ороо нь орсон байдалтай явдаг болжээ.
Рингаскиддигийн оршин суугчид үүний гол шалтгаан нь виагра үйлдвэрлэгч эмийн үйлдвэртэй холбоотой гэж үзэж байна. Тосгоны иргэн Дебби О’Грейди “Салхи жаахан үлээв үү, үгүй юу эрчүүд нь байнгын бэлэн байдалд орчихно. Ийм салхи энд хэдэн жил хүлээж байна. Огт үнэгүй шүү” хэмээн ярьжээ.
Харин “Pfizer” эмийн компанийн төлөөлөгч “Мэдээж сонирхолтой л түүх байна. Гэхдээ цуу ярианаас хэтрэхгүй. Манай эм, тэр дундаа виагра өндөр технологиор үйлдвэрлэдэг бөгөөд бэлдмэлийн найрлага агаарт дэгдэх боломжгүй” гэж хэвлэлд мэдээлсэн байна.
Гэхдээ АНУ-д сүүлийн таван жил ажиллаж, амьдарч байгаад саяхан Рингаскиддид ирсэн сувилагч Фиона Туми тэгж бодохгүй байна. Тэр бүсгүйн үзэж буйгаар виаграгийн нэгдэл ямар нэгэн байдлаар тосгоны ус дамжуулах хоолойд орж байж болзошгүй гэжээ. “Та нар эндхийн нохойг ч харж байгаа биз дээ. Байнгын ороо нь орсон байдалтай тосгоноор гүйлдэж байна шүү дээ” гэж баталсан байна.
2 comments
очих юмсан
Монгол эрчүүд ер нь хир чалхтай вэ кк сексийн соёл ариун цэврийг лав эрхэмлэдэггүй гсн би гадаад нөхөртэй болохоор илүү загнаж хүүхнүүдийн ярианаас бичив ккк