Нийслэлийн иргэдийн тоо 27 жилийн дараа анх удаа буурчээ

Улаанбаатар хотын захирагч С.Батболд орон нутгаас Улаанбаатарт ирж, суурьших иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оныг дуустал хязгаарлах шийдвэр гаргасан. Ингэснээр хотод байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн 27 жилд анх улаа буурсан үзүүлэлттэй гарчээ.
Хотын дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд нийслэлд зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүс болон хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрсөн юм