Зөвхөн нас ахиад бууралтдаг гэсэн ойлголт өнөөдөр үгүй болж энэ нь залуужих болсон нь нийгмийн стресс бухимдал, ажлын хэт их ачаалал, агаарын бохирдолтой иргэд холбон тайлбарлаж байгаа. Ер нь бол эрэгтэйчүүд 30-35 насандаа, эмэгтэйчүүдийнх 40-45 насандаа бууралтаж эхэлдэг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүмүүсийн 40 хувь нь 30 нас хүрээгүй байхдаа бууралтдаг болохыг тогтоожээ. Залуухан, эрүүл хүмүүсийн үс бууралтах болсон нь меланин хэмээх бодис дутагдсанаас болж үс өнгөө алдаж цайдаг аж. Арьсанд агуулагддаг меланин гэнэт үсний угт хүрэхээ больдог нь хүний дотоод эрхтэний үйл ажиллагаа хэвийн бус болохын илэрхийлэл байдаг аж.
Үсээ хэрхэн зөв арчлах вэ?
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр шампуниа зөв сонгох нь хамгийн чухал гэнэ. Буруу шампунь сонгосноос болж үс гэмтээх аюултай байдаг аж. Үсээ хэт халуун усаар угааж болохгүй. Учир нь их хуурайшуулдаг тул бүлээн ус хамгийн тохиромжтой, цусны эргэлтийг сайжруулдаг. Үсээ угаасныхаа дараа арчуураар хэрхэн зөв арчих нь их чухал. Хөвөн даавуун зөөлөн арчуураар үсний уртыг дагуулан усыг нь шингээж авах маягаар арчиж байгаарай. Хэрэглэхээ больсон хөвөн зөөлөн даавуун цамц ч байсан болно. Мөн үсээ хатааж байгаад самнахдаа үзүүрээс нь эхлэн самнах хэрэгтэй.