Италийн цагдаагийн газар Калабригаас “Ндрангет” мафийн бүлэглэлтэй холбоотой гэх 48 хүнийг саатуулжээ. Энэ талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн “Интерфакс” дамжуулсан байна. Саатуулагдсан этгээдүүдэд хуйвалдаан хийсэн, хууль бусаар зэвсэг авч явсан гэж буруутгасан байна. Ингээд 44-ийг нь түр хорьж, үлдсэнийг нь гэрийн хорионд оруулжээ. Эрэл, нэгжлэгийн үеэр цагдаагийнхан 25 сая еврогийн эд зүйлс хураасан байна.