“Eurovision-2017” тэмцээний ялагч Салвадор Собралд зүрх шилжүүлэн суулгасан тухай “The Telegraph” мэдээллээ. Хагалгаа Португалын нийслэл Лиссабоны хотын Санта Круз эмнэлэгт дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд амжилттай болсон байна. Одоо Собралд удаан хугацааны турш нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай байгаа аж.

Тэрбээр тохирох донор хайж гурван сар эмнэлэгт хэвтсэн юм. Харин Их Британийн 13 настай охин нас барахдаа найман хүнд эрхтнээ шилжүүлсний нэг нь Салвадор Собрал болжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн