2017-12-08 16:141min00

Түргэн тусламж 50 минутын дараа ирэх үед хүүхэд энджээ

emneleg

Олон улсын стандартын дагуу 10 мянган иргэн тутамд нэг түргэн тусламжийн баг үйлчлэх ёстой. Гэтэл нэг сая 400 мянга гаруй хүнтэй нийслэл хотод өдөрт 40-өөд баг л үйлчилдэг байна. Иргэдийн хувьд түргэн тусламж удаан ирдэг гэж гомдоллох шалтгаан нь үүнээс болдог аж.Саяхан гэхэд түргэн тусламж дуудсанаас хойш 50 минутын дараа ирэх үед хүүхэд эндсэн хэрэг гарсан байна. Энэ тухай Б.Түвшинтөгс гэх иргэн жиргэхдээ ингэж ажиллавал юуных нь түргэн тусламж байх вэ дээ хэмээжээ.