Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод сар гаруй өнгөрч байгаа ч үрээ алдсан эцэг эхийн сэтгэл эмтэрч, хагацлын гашуун нулимс унаган үүд ширтэн чимээ чагнаж бор өдрүүдийг дэн дун өнгөрөөж байна. Хичээлдээ явлаа гээд гэрээсээ гарсан бяцхан охины ээж охиноо хурайлсаар байгаа юм.
—Өөдөсхөн үр минь ээж аавдаа нархан мэт гийж ирсэнсэн.Гэтэл дайн дажингүй,амар амгалан,хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд охин үрээ ор сураггүй алдаад хэдийн нэгэн сар өнгөрч.
Ороод ирэх вий гэж хаалга ширтэж,ойр холын сурганд чих тавьж,мэлмийгээ горьдоож,сэтгэл минь үйрч бутарч сууна.Амьд мэнд шүү гэх бяцхан тайтгарлаар итгэлээ аргадна.Хаана яаж бүлтийгээд сууж буй бол хэмээн айдсыг нөмөpч буйгaa нуухгүй ээ…
—-Ээжтэй хүн алзахгүй дээ гэдэг шиг эхийн cүүн сэтгэлээр охиноо ХУРАЙ-лсаар,ХУРАЙ-лсаар…
Миний бяцхан наран минь ижийдээ ирж санах бэтгэрлийг минь учралын нулимсаар угаагаад өгөөч.
—Бурхан минь үрээсээ сураг алдарсан шар махтайгаа хатаж,өдөр хоногийг дулимаг ухаантай өнгөрүүлэн аядан буй нэгэн ээжийн дуу хоолойг сонсооч.
—Үр минь,охин минь ээждээ ирээч.
Амьд мэнд,алгуурхан хаалгаа нээгээд,инээмсэглээд ээжийнхээ энгэрт ирж эрхлээч….
—Миний дуу хоолойг мянга мянган ээжүүд минь түрэн,тараан түгээгээрэй..
.—-.Мянга мянган ээжүүд минь ХУРАЙ–лаарай….
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ… ЭЭЖДЭЭ ИР ҮР МИНЬ.
ИЖИЙДЭЭ ГҮЙГЭЭД ИР….ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ…
……Сэржмядагийн ээж Б.Хоролмаа.
4 comments
хэцүү ч юм даа
хурай хурай
mas anhaaralttai baizgaa!gadaadiin tonyylchid dotoodiin hamtragch nar baij magadgyi syy!!!anhaaralttai bai!!!!eert taaraldaagyi gej bolohgyi syy!ene bol delhiid mas tygeemel amidaar ni sanalgadag hynii hylgai bol daanch dee gemeer bolgodog,hatyy ajillagaa!!!anhaarzgaa!!Mongolchyyd aa!!gadaadaas bainga bidniig haraaj baigaa!yalanguya Hyatadiin bodlogo Mongolchyydiig doroityylah yabaandaa erseeldee oryylah sanaatai!!!Hyychin taiban amgalan baisan sigee baij bolohgyi chag ye irsen syy!!
Хурай хурай хурай ур нь эсэн мэндтэруул саруул олдох болтугай хурай хурай хурай