Б.Жавхлан: АТГ-т шалгуулахад бэлэн

АТГ-аас Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өчигдөр саатуулсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл өглөө. Түүний хэлсэнээр энэ хэрэгт шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн АТГ-аас байцаалт авахаар ирээгүй гэв. Түүнийг Н.Золжаргал болон Э.Батшугар нарын хамт шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ.