БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг. Тус улсад өчигдөр болсон 5.5 магнитутын хүчтэй газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй болохыг талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ. Иймд тус улсад амьдарч буй монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөв.