Хулгайлагдсан охины ээж 40 жилийн дараа дахин уриалга гаргалаа

2017-11-15 15:16
yokota

Хойд Солонгос руу 40 жилийн өмнө хулгайлагдсан япон охины ээж охиныг нь болон бусад хулгайлагдсан хүмүүсийг эх оронд нь буцааж авчрахыг дахин уриаллаа.

Мэгүми Ёкота охиныг 1977 оны 11 дүгээр сарын 15-нд Хойд Солонгосын тагнуулууд Япон тэнгисийн эрэг Ниигата хотоос хулгайлсан юм. Тухайн үед охин дөнгөж 13 настай байлаа.

Мэгүмигийн ээж Сакиэ “NHK”-т өгсөн ярилцлагадаа нөхөртэйгөө сүүлийн 40 жилд Япон даяар явж, хүн хулгайлагддаг асуудлыг шийдвэрлүүлэх аян өрнүүлэн чадах бүхнээ хийсэн гэнэ. Гэвч охиныг нь яагаад ч юм бэ, эх оронд нь эргүүлж өгөөгүй байна. Сакиэ Ёкотагийн хэлснээр тэрбээр одоо нэг л зүйлийг маш ихээр хүсч байгаа гэнэ. Энэ бол хулгайлагдсан бүх хүнийг эргүүлж авчрах юм.

Сакиэ Ёкота энэ жил 81 насыг зооглож байна. Тэрбээр нөхөртэйгөө хамт чадал нь барагдаж эхэлсэн тул эрүүл мэнддээ анхаарахаас өөр аргагүй болсон гэнэ.

Эх сурвалж: NHK

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй