Филиппиний төрийн тэргүүн Родриго Дутерте АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар АСЕАН-ны дээд хэмжээний 31 дэх уулзалтын гала оройн зоогийн үеэр дуу дуулжээ. Тэрбээр тайзан дээр Пилита Корралестэй хамтран дуулсан байна. “Ноёд, хатагтай нар аа. Би АНУ-ын дээд ерөнхий командлагчийн шаардлагаар дууллаа” хэмээн Дутерте дуугаа дуулсны дараа хошигносон байна.
Трамп Филиппиний төрийн тэргүүнтэй хоёр талт уулзалт хийснийхээ дараа хоёр орны харилцаанд “онц” гэсэн дүн тавьжээ. “Надад энд байх маш таатай сайхан байна. Цаг агаар нь үргэлж сайхан байдаг” хэмээжээ.
https://www.youtube.com/watch?v=lBoMsLSP55s