“Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж Энхтайваны гүүрэн доогуурх замыг өнөөдөр (2017.11.03) өглөөнөөс түр хаалаа. Тодруулбал, “Нарны хороолол”-оос зүүн тийш буюу шууд Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаа нар түр хязгаарласан байна. Хэр хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй байна. Зам хааснаас болж энэ хэсэгт түгжрэл үүсчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн