Монголчуудыг гадны иргэд ямархуу нүдээр хардаг юм бол. Энэ бол бидний хувьд тун сонирхолтой асуулт. Тэд манай улсад ирээд ихэвчлэн нүүдлийн мал аж ахуй, үндэсний соёлын тухай сонирхох боловч бидний анзаардаггүй зүйлсийг ч бас ажигладаг байна. Оросын asiarussia сайтад монголчууд ааруулыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэдэг тухай нийтэлжээ. Тэд бидний тухай хэрхэснийг хүргэе.
Монголчууд эрт үеэс ааруул, хатаасан бяслаг зэргийг гэрийн нөхцөлд бэлтгэж иржээ. Эдгээрийг ихэвчлэн гүү, үхрийн сүүнээс гарган авдаг байна. Байгалийн гаралтай энэ хамгийн амтай бүтээгдэхүүнийг хийхэд нарийн ажиллагаа маш их шаардагддаг.
Чингис хаан дэлхийн талыг эзэлж дайн байлдаанд мордох үед цэргүүд хоол хүнсэндээ хурууд ааруулыг маш их хэмжээгээр нөөцөлдөг байжээ. Учир нь тэжээллэг чанар сайтай, өег байдгаараа шууд холбоотой. Малчидын ердийн хэрэглээ болсон ааруул нь хахир хатуу, хүйтэн ширүүн уур амьсгалтай хээр талын амьдралд зохицсон, эрүүл мэндэд хор хөнөөлгүй, их хөдөлмөр зарцуулж бэлдсэн хүнс юм.
Ааруулыг хонь, тэмээ, ямаа, шар сүүгээр янз бүрийн хэлбэрт оруулж бэлтгэдэг бөгөөд амтны хувьд ялимгүй ялгаатай байдаг. Энэ бол казах курт буюу ааруул юм. Үнэндээ мэдэхгүй хүн үүнийг чулуу хэмээн андуурч чулуудаж болзошгүй юм.
Монголд дотооны хүнсний үйлдвэрүүд гаднаас импортоор оруулж ирдэг чипсний оронд ааруулыг чипс хэлбэрт оруулан үйлдвэрлэж зах зээлд борлуулах болсон. Ингэснээр хүүхдийн эрүүл хоол тэжээлийн уламжлалыг хадгалахыг оролдсон юм.
Хурууд гэж юу вэ?
Сайн байна уу эрэгтэй-эмэгтэй!
Курт буюу жижиг хурууд
Хээр талд амьдардаг нүүдэлчин ёс заншилтай монголчуудын дунд олон төрлийн цайны жор гэж байдаггүй. Тэд зөвхөн таван хошуу малынхаа сүүгээр цай чанадаг бөгөөд сүүтэй цай хэмээн нэрлэдэг. Сүүг янз бүрийн бүтээгдэхүүн гарган авахын тулд зориудаар исгэдэг. Ааруулны гол орц нь исгэсэн сүү юм. Харин хадгалах хугацаа нь ямар ч үед мууддагүй урт хугацаанд хэрэглэх боломжтой байдгаараа онцлог.
Бэлтгэсэн ааруулаа гэрийнхээ хаяанд дэвсэж тавьдаг. Энэ нь сэвэлзэх салхинд хатаах зорилготой. Монголчууд ганцхан ааруулыг хатааж хэрэглэдэггүй. Үүнд хатаасан мах буюу борц, адууны мах зэргийг бэлтгэдэг. Энэ нь дайны үед монголчуудын амьд үлдсэн цор ганц шалтгаан төдийгүй монгол бөх хүчтэй байдагт хамаг учир оршиж буй юм. Учир нь эдгээр хоол нь маш тэжээллэг “нөөцлөх” боломжтой мууддаггүй хүнс. Эдгээр хүнсийг өнөөдөр супермаркетуудад вакумжуулсан хэлбэрт оруулан борлуулж байна.
1.Тусгаарлах
Ааруулаа гарган авахдаа сүүнээс нь ялгаж ээдэмийг нь гарган авна. Үүний дараа хүнд зүйлээр дарж, наранд хатааж орхидог.
Монголчуудад оройн хоол гэсэн ойлголт байдаггүй. Мал аж ахуй эрхэлдэг хүмүүсийн хувьд ихэвчлэн гэртээ бэлтгэсэн хөнгөн зууш иддэг. Үүнд нь их цай, боорцог, ааруул багтана. Монголчууд ямар ч өөгүй эрүүл цагаан шүдтэй байдаг нь ааруул их хэрэглэгдэгтэй холбоотой. Аарууланд кальци их хэмжээгээр агуулагддаг. Тэд ааруулаа бэлтгэхдээ бас элсэн чихэрийг их хэмжээгээр хольдог.
Монголчууд наймдугаар сарын эхээр өвлийнхээ бэлтгэлийг базааж эхэлдэг. Ард иргэдийн ёс заншил, ахуй амьдралыг харуулсан бүтээл олон бий. Үүний нэг нь Дуучин Жавхлангийн уран бүтээл “Хар хархан харц” юм.
Бэлтгэсэн: Б.Яруу