Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих нь байгаль орчныг бохирдуулах гол шалтгаан болдог байна. Энэ нь модны ургалтыг зогсоох аюултай тул салбарын яам Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран энэ сарын 7-8-нд “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриан дор гурван хорооны 15 га орчим талбайгаас таван портер машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгалд оруулжээ.
Энэхүү цэвэрлэгээнд холбогдох албаны хүмүүс болон Тарвалин хийдийн лам хуврага оролцсон 41 хүн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажилласан байна.
Дээрх ажлын хүрээнд байгаль орчны газраас энэ сарын 6-нд иргэд сүсэгтэн олыг байгаль орчинд орхисон шашсны эд зүйлсээ авахыг урьдчилан сануулсан юм. Цаашид иргэд, сүсэгтэн олон байгаль орчноо хүндэлж ургаа модонд хадаг уяхгүй, шашны эд зүйлс орхихгүй байхыг анхааруулав.
Сүүлийн үеийн хадгийг хүр хорхойн шүлсээр бус нефтийн хаягдлаар хийдэг болсныг судлаачид тогтоожээ. Нефтийн хаягдлаар хийсэн хадаг нь байгальд шингэхдээ удаан, бат бөх учир модны мөчрийг боож, зулзаган модыг үхэхэд хүргэж байгаа аж.
1 comment
shashnii muhar susgiin gai,shinjleh uhaanii zuund amidarch bj ingej mulguu boloh gj zarim humuus