Dolce&Gabbana брэндийн гоо сайхны барааны салбар нүд, хөмсөгний будгийн Emotioneyes гэх шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг хийлээ. Шинэ барааны рекламын кампанид жүжигчин Сильвестр Сталлонегийн охид загвар өмсөгчид Систин ба София оролцжээ. Сэдвийн дагуу бүсгүйчүүд гэрэлтдэг хар сүлжмэл даашинзтайгаар Италийн хотуудын гудамжаар яван нутгийн нэгэн эмэгтэйгээр Oreсchiette гэх спагетти бэлтгэх аргыг заалгаж байлаа.
Гоо сайхны Emotioneyes барааны цувралд усанд тэсвэртэй High Definition Eyeliner Style гэх нүдний будгийг Nero ба Terra өнгөтэйгээр, хөмсөг тодруулагч Natural Blond ба Natural Brunette өнгөний Brow Powder Duo тенийг оруулжээ. Үйлдвэрлэгч нь шинэ бүтээгдэхүүнүүд арьсанд найман цагийн турш чанд тогтдог гэж байгаа.
Италийн Dolce & Gabbana загварын ордонг 1985 онд үүсгэн байгуулжээ. Түүний нэрийн барааны анхны дэлгүүр нь Миланд 1986 онд нээгдэж байлаа. Брэндийн шүтэн бишрэгч нарт Мадонна, Стинг, Кайли Миноуг, Моника Беллуччи, Наоми Кемпбелл зэргийн алдартнууд байдаг. Гоо сайхны болон сүрчгийн үйлдвэрлэлд брэндийг ашиглах эрхийг Shiseido Group корпораци авсан байгаа.