МАН-ын бүлэг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахаар өчигдөр хуралдлаа.
Уржигдраас хойш МАН-ынхан хэд гурваараа нийлж, бие биеийнхээ өрөөнд, Төрийн ордны хонгилд, тэр бүү хэл Төрийн ордны ойролцоох кофе, хоолны газруудаар “хуралдсан” юм. МАН-ын бүлэг албан ёсоор хоёр хуваагдаж, тэр нь дахиад хэд ч болсон юм, бүү мэд. Сайд болох сонирхол МАН-ынхныг хоёроос илүү хувааж буй гэх мэдээлэл байна.
МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг танилцуулжээ. Тэрээр 11 сайдыг хариуцах яамтай нь танилцуулсан байна.
Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХЭЭС УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулсан САЙД НАРЫН НЭРС:
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд,
- БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа,
- Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ,
- Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан,
- Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар,
- Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар,
- Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг,
- Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна.
Мөн тэрээр Хотын фракцынхны санал болгосон гурван хүн дээр асуудал байгааг бүлгийнхэндээ дуулгажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг “…”Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, “Петровис”-ийн О.Содбилэг нар уул уурхайн сонирхлын зөрчилтэй тул Засгийн газартаа сайдаар ажиллуулахаар нэр дэвшүүлэх боломжгүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Батлан хамгаалахын сайдад тэнцэхгүй учир нэрийг нь дэвшүүлэхгүй” гэсэн байна.
Эрхэм гишүүд Ерөнхий сайдын энэ үгний дараа “…Ялгаварлан гадуурхлаа” гэцгээж тал талаасаа хэсэг хэрэлдэцгээжээ. Ингээд эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Дээрх гурван гишүүний оронд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг маргааш гэхэд надад өгөөрэй. Хэрвээ өгөхгүй бол би өөрөө мэдэж нэр дэвшүүлэх болно” гэжээ. Ийн МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас гарч буй хэдэн сайдын нэрийг сонсоод, хэсэг маргалдаж байгаад таржээ.
Эх сурвалж:
9 comments
Хүрэлсүхийг овоо юм эхлэхийн боловуу гэсэн энхболд гэдэг МАНАНгийн маф-иас хүмүүс сайдад нэр дэвшүүлээд эхэллээ. Тэгэхээр шинэ засгийн газар худлаа гэдэг нь ойлгомжтой, Хүрэлсүх энэ мафтай тэмцэх боломжгүй боллоо гэдэг нь шууд харагдаж байна. Уг нь сайхан эхэлсэн эхлэснээс цаашгүй болох юм байна…
unendee bol chuulgan deer helsen ugiig ni sonsood mongold odoo l neg huulli heregjij shudarga es togoth yam bolov uu gej bodoj bailaa getel ene songoltiig ni haraad setgel gutarlaa helsen yarisandaa baisangui haramsaltai l yam
ХУЛГАЙЧУУД САЙД БОЛЖ ТАНСАГЛАХ ГЭЖ УЛАЙРЧ ҮХЛЭЭ Ш ДЭЭ. ТА НАРЫГ ДАХИН ХЭЗЭЭ Ч СОНГОХГҮЙГ ИЭДЭЭД ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВЬХ УУ.
Hurelsuhiin shiidver zov!!! Cogzolmaa gegch urvagch, sharvagch oligtoi azsil hiih bolovuudaa?????
Yanaa цогзолмаа авгай яаж чадхийн бээ энийг бүүр зайлуул
цогзолмаа, сарангэрэл 2 дэмий байхаадаа сайдаа
Хүрэлсүх сайдаа эгчмэд саран авгай чухам юундаа сайн юм бэ эрүүл мэндээ гелен авгайд даатгуулмааргүй байна. Та энэ дээр нэг эр зориг гаргаач Таныг дэмждэг шүү
tsogzolmaa bolovsroliin said gene uu arai arai ene zasgiin gazar hudlaa yum bnaaa .bolovsrol nimgen hun shuu deee
saidad uuriin geh chadamjgui hun dagaj daldganasan yumnuudiig tavij uursduu duraaraaa durgidag yum bna daa ene tsogzolmaa arai ch dee chadahgui shuu