Өнөөдөр (2017.10.10) Хойд Солонгос анхны цөмийн туршилтаа хийсэн өдөр тохиож байна. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 оны 10 дугаар сарын 9-нд “Пунгери” цөмийн туршилтын талбайд цөмийн туршилт явуулж байсөн бөгөөд тухайн үед нэг 1 килотонн хүрэхгүй хэмжээний тротил / TNT/ хэмээх тэсрэх бодис дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний хүчтэй бөмбөг туршиж байв. Үүнээс хойш тус улс өнгөрсөн сард зургаа дахь цөмийн туршилтаа явуулж шинээр ус төрөгчийн бөмбөг туршисан нь 160 килотонн тротил дэлбэрсэнтэй дүйцэхүйц хүчтэй болохыг мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ нь 1945 онд Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс 10 гаруй дахин хүчтэй гэсэн үг аж.
Тус улсын удирдагч Ким Чен Уны хэлснээр цөмийн туршилтыг улам боловсронгуй болгоно гэдгээ мэдэгдээд байгаа. Пхеньянд маргааш (2017.10.10) СХН байгуулагдсаны 72 жилийн ой тохиох юм. Харин энэ үед ээлжит цөмийн болон пуужингийн туршилтаа хийж болзошгүй гэсэн таамаглалыг олон улс дэвшүүлж, сонор сэрэмжээ дээшлүүлээд байгаа аж.