Хятадын Хубей мужийн нэгэн хотод болсон нэгэн циркийн тоглолтын дараа циркийн бар торноосоо гарч явсан байна. Бар амьтан сургагчдыг унтаж байх хойгуур сэм гарсан аж. Түүнийг торонд нь оруулсан боловч түгжихээ мартсан нь бард зугаалах боломжыг олгосон байна.
Энэ хэрэг өнгөрсөн сарын 29-нд буюу тус улсын үндэсний баярын өдөр, намрын фестивалийг тэмдэглэх үеэр болсон бөгөөд циркийн ажилтнууд бар алга болсныг мэдсэн даруйдаа цагдаа дуудаж мөрийг нь мөшгисөөр олсон аж. Харин барыг торонд нь буцааж оруулахын тулд цаг гаруй болжээ.