Малайзын засаг захиргаа Солонгосын хойгт хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдээ Хойд Солонгост аялахыг хоригложээ. Энэ тухай Малайзын ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна. Тус улс нөхцөл байдлыг тогтвортой болмогц хоригоо цуцлах эсэхээ дахин авч хэлэлцэх юм байна.
БНАСАУ энэ сарын 3-нд тив алгасагч пуужинд суурилуулахад тохиромжтой устөрөгчийн цэнэгт хошуугаа амжилттай туршсанаа мэдэгдсэн билээ. Япон, Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид түүний хүчийг 160 килотонн буюу Хирошима хотод 1945 онд хаясан бөмбөгөөс 10 дахин хүчтэй хэмээн тооцоолжээ.
Эх сурвалж: РИА Новости