Хотын захад амьдарч байгаа хүүхэд багачууд сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх шинэ орчинтой боллоо. СХД-ийн наймдугаар хорооны нутаг Баянхошуунд “ Бяцхан найз” номын сан өчигдөр нээлтээ хийжээ.
Нийт 1000 гаруй номтой энэ номын сан нэг ээлжиндээ 25 хүүхдэд үйлчлэх боломжтой юм байна. Цаашид цэцэрлэгт хүрээлэн болгон өргөжүүлэхээр дүүргийн удирдлагууд болон БНСУ, Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг төлөвлөж байгаа аж.
Тус нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүргийн Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулсан билээ. Мөн байгаль орчин, нийгэм соёл, боловсролын салбар тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг байгууллага юм.