Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна

2017-09-27 14:00
MONGOL

БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийн тоо 2017 оны 09-р сарын байдлаар 38440 хүрч байна. Энэ нь 2015 онтой харьцуулахад даруй 10 гаруй мянга, 2016 оноос 5 мянга орчим хүнээр өссөн үзүүлэлт юм. БНСУ-д ажиллаж, амьдарж буй манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, ялангуяа хүнд гэмт хэрэг үйлдэх явдал буурахгүй байна. 2015 оны манай улсын 1393 иргэн хэрэг зөрчилд холбогдож байсан бол 2016 оны 1758 болж 26.6 хувиар өссөн байна.

Солонгосын эрүүгийн хэргийн судалгааны байгууллагын мэдээгээр БНСУ-д оршин сууж  байгаа манай иргэд анхаарал, болгоомжтой байх, тус улсын хууль тогтоомжийг чанд сахин мөрдөх аливаа гэмт хэрэгт татагдан орохоос сэргийлэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна. Иргэн Та ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдсон бол ЭСЯ-ны 02-798-3464 болон 010-9605-9798 дугаар утсанд яаралтай холбогдоно уу

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ