Фото: Antony Njuguna / Reuters
Массачусетсийн Технологийн дээд сургуулийн геофизикч Даниэль Ротман (Daniel Rothman) XXI зууны сүүлчээр дэлхийн шинэ даяарчлалын мөхөл эхэлнэ гэдгийг математикийн моделийн тусламжтайгаар тооцоолон гаргасан байна. Даяарчлалын нүүрс хүчлийн цикльд нүүрсний исэлийн шингэн хаягдлаас улбаалж энэ мөхөл эхлэх гэнэ.
Хүний оролцоотой тэр их хэмжээний хаягдалын тухай өгүүлэл Science Advances сэтгүүлд нийтлэгдсэний дараа энэ талаар Phys.org. сайт хэвлэлийн мэдээ болгон мэдээлжээ. Ротман сүүлийн 450 сая жилийн нүүрстөрөгчийн геохимийн эргэлтэд дүгнэлт хийсэн бөгөөд ингэхдээ дэлхийн таван удаагийн их мөхлийг хамруулан авч үзжээ.
Төрлүүдийн мөхөл нь ердийнхөөс хурдтай явагдаж байсныг тэр онцолсон байна. Нүүрстөрөгчийн цуврал “сүйрлийн ирмэгт” хүрсэн цагт биосферын тогтворгүй байдал үүсдэг байна. Органик биш нүүрстөрөгчийн далай дахь өөрчлөлтийн хэмжээг өөрчлөлтийн дагуу тоолох хоёр томъёоллыг эрдэмтэн гаргасан бөгөөд сүйрэл хоёр нөхцөлд үүснэ гэжээ.
Хэрэв нүүрстөрөгч удаанаар хуримтлагдаж түүний хурд экосистемд дасан зохицож чадахгүй нөхцөлд сүйрэл мөхөл ирдэг байна. Түүний тайлбарлаж буйгаар хүлэмжийн хийн хаягдал нь одоо хүний хүчин зүйлээр ид явагдаж байгаа. Далайд хуримтлагдсан нүүрстөрөгчийн хэмжээ биосферын тогтворгүй байдлыг үүсгэн дэлхийн зургаа дахь эх мөхлийг эхлүүлэх аж. Амьтан ургамалын төрлүүдийн мөхөл харин хэдэн мянган жилээр үргэлжлэх гэнэ.
Эх сурвалж: Phys.org