Наймдугаар сарын 25-нд Техас мужийн эргийн бүсээр дайрсан “Харви” хар салхины нийт хохирол $593 сая доллар хүрснийг Associated Press мэдээллийн агентлаг пүрэв гаригт (2017.09.21) дамжуулжээ. Үнэлгээг Allstate гэх даатгалын компани тооцон гаргажээ.
Гэвч гамшигт нэрвэгчид өөрсдийн хөрөнгийн бүрэн тооцоог гаргаагүй байгаа тул хохирлын хэмжээ дахин нэмэгдэж магадгүй гэж гэж уг компани мэдээндээ дурдсан байна. “Харви” хар салхи нь Америкт сүүлийн 12 жилд гараагүй том гамшгийг авчирсан байв. Хар салхины тухайд 2005 онд Луизиана мужаар дайрч, Шинэ Орлеан хотыг бараг бүтнээр нь сүйрүүлсэн “Катрина” хар салхи хамгийн их хохирол дагуулсан, аюулын дээд үнэлгээтэй гамшгаар нэрлэгдэж байсан юм.