Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц, цаг үеийн асуудлын талаар хэлэлцэв.
Санаачлагатай, ажилдаа эзэн бол ажиллахыг төрийн албан хаагч нэг бүрээс шаардаж байх, байгууллагадаа дотоод сургалтыг тасралтгүй явуулж байхын чухлыг тэрээр чиглэл болгов.
Мөн хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөхдөө зөвхөн алдаа дутагдлыг илрүүлдэг бус, аливаа ажил, үйлчилгээг зөв гольдрилд нь оруулах, хөрөнгө, нөөцийг оновчтой төвлөрүүлэх арга замыг нь тодорхойлдог, хэрэгжих нөхцөл, үндэслэлийг хангадаг хэрэгсэл болгодог байхыг зөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.