-Багдад, Эрбиль хотын хооронд эртнээс үүссэн курдын нефтийн экспорт ба ашиг хуваарилах маргаан нь бүх нийтийн санал асуулгын дараа дарийн боошиг болж магадгүй-
Иракийн нефтээр баян, курдаар дүүрсэн бүс нутагт энэ сарын эцэст тусгаар тогтнох эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга болох юм. Энэ шийдвэр нь бүс нутагт хурцадмал байдлыг үүсгэхээс гадна үүний дараа нефтийн эзэн хэн бэ гэсэн том маргаан үүсэх магадлалыг дагуулж байна.
Курдын зэвсэгт отрядууд 2014 оноос хойш буюу Исламын улс бүлэглэл Иракийн хэсгийг эзэлсэн цагаас хойш Киркук ба мусад мужуудыг хяналтдаа авсан байгаа. Курдууд эртнээс өөрийн тусгаар улстай болохыг мөрөөдөж ирсэн. Өөрийн зорилгодоо ойртсон гэж тэд одоо итгэж байгаа юм. Иракийн арми, курдын цагдаагийн отрядууд өнгөрсөн хоёр жилийн дотор Исламын улс бүлэглэлийг эзэлсэн газар нутгаас нь хөөхөөр хамтран тэмцэж ирсэн юм. Курдын нутагт Иракийн нефтийн ихэнх байдаг. Түүнийг хэн эзэмших ёстой вэ гэсэн маргаан одоо Багдад ба курдын Эрбиль хоёрын хооронд улам өргөжих хандлагатай болж байна.
Есдүгээр сарын 25-нд явагдах курдын бүх нийтийн санал асуулгын эсрэг Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади үгээ хэлээд санал хураалтыг “хууль бус, Үндсэн хуулийн эсрэг” гэж мэдэгдсэн байгаа. Өнгөрсөн долоо хоногт улс орны бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэхийн тулд “бүхий л арга хэмжээ авахыг” Иракийн Засгийн газар Ерөнхий сайддаа өгсөн байна. Иракийн курдын лидер Масуд Барзани бүх нийтийн санал асуулга улс орны эв нэгдэлд нөлөөлөхгүй гээд бүх нийтийн санал асуулгыг үргэлжлүүлэхээр амлажээ.
Иракт одоо зургаан сая гаруй курдууд амьдарч байна. Тэдний 20 хувьд нь далайд гарцгүй хойд нутагт нь амьдардаг. Нийтдээ таван сая хүн санал өгөх эрхтэй. Курдууд дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлөөс хойш тусгаар тогтнолыг шаардаж байгаа юм. Гэтэл колончлогч орнууд нь Ойрхи Дорнодыг Турк, Иран, Ирак, Сирид хуваан өгч курдын газар нутгийг эдгээр орнуудад хуваан өгсөн байв.
Герман оролцсон барууныхан Курдын есдүгээр сард явуулах гэж буй бүх нийтийн санал асуулгын эсрэг байгаа юм. Тэд энэ Багдадтай харилцааг хурцатган, Исламын улстай хийх тэмцлийг зогсооно гэж болгоомжилж байгаа юм. Гэхдээ харин курдуудыг Ираны эсрэг буфер гэж үзэж байгаа Израиль санал асуулгыг дэмжиж байна. Курдууд АНУ-ын холбоотон. Гэсэн ч тэдний санал асуулгыг АНУ дэмжихгүй байна.
Иракийн төв Засгийн газар ба Багдадын зүгээс гаргаж буй эсэргүүцлийг хөршүүд болох Турк, Сири, Иран дэмжиж байгаа юм. Эдгээр орнууд уг санал асуулга курдуудыг босгоно хэмээн болгоомжилж байгаа аж. Болгоомжлол гэхээс илүү энэ нь тэдэнд том түгшүүр юм.
Киркукийн бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг “аюултай” бөгөөд Иракийн Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг хэмээн Туркийн албан ёсны засаг захиргаанаас мэдэгджээ. Анкара бүс нутгийн Курдистаны Засгийн газартай улс төр ба эдийн засгийн нягт холбоотой бөгөөд Курдын нефтийн зах зээлд гарах ганц чухал районд өөрийн том нөлөөтэй.
Багдад, Эрбиль хотын хооронд эртнээс үүссэн курдын нефтийн экспорт ба ашиг хуваарилах маргаан нь бүх нийтийн санал асуулгын дараа дарийн боошиг болж магадгүй. Хоёр хотын харилцаа нь нефтийн хувьд том асуудал юм. Курдууд энэ санал асуулгыг хөзрийн тамга болгон тавьж байна” хэмээн Лондоны Chatham House төвийн Иракийн шинжээч Рэнд Мансур өгүүлжээ.
“Энэ сөргөлдөөнийг би тайлбарлаж чадахгүй юм. Бүх нийтийн санал асуулга худал хоосон гэдэг нь лавтай. Учир нь курдууд АНУ ба Их Британид хэрэгтэй. Энэ бүс дэх сөргөлдөөн буудалцаанд хүргэж болох юм. Харин дайн болох нь юу л бол” гэж Мансур тэмдэглэв.
Ирак нь өдгөө ОРЕС дэх хоёр дахь том үйлдвэрлэгч бөгөөд өдөртөө 4.32 сая баррель нефть олборлодог гэж Иракийн Нефтийн сайд Жаббар Аль-Луайби мэдэгдсэн байгаа.
Гэхдээ тэр, Иракийн нийт үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлдэг Курдистанаас нефть нийлүүлж байгаа гэх бүрэн хэмжээний мэдээлэл Засгийн газарт байхгүй хэлжээ. “Курдын нефтийн экспорт нь бие даасан хэрнээ зарлага ихтэй байдаг. Мөн улсын салбарт нь хамрагдахгүй байгаа. Өнөөгийн ийм нөхцөлд, нефтийн үнэ болон эдийн засгийн үндэслэл, тусгаар тогтнох эрмэлзэл нь эмзэг санагдаж байна” хэмээн Verisk Maplecroft консалтингийн компанийн Ойрхи Дорнод, Хойд Африкийн талын ерөнхий шинжээч Торбьорн Солтведт өгүүлжээ.
“Тусгаар тогтнолын асуудал нь зөвхөн эдийн засгаар зохицуулагдах болно гэх нь буруу юм. Тухайлбал, тусгаар Бүс нутгийн Курдистаны засгийн газрын эсрэг Иракийн шүүхийн гаргаж байгаа хууль зүйн асуудал нь хагас автомат Курдистаны статуст нь хурцатмал байдал үүсгэж байгаа” гэдгийг тэр хэлж байлаа.
Америкийн нефтийн аварга компани Chevron Иракийн Курдистаны бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа. Учир нь тэд нефтийн гэрээгээ хагас автономи байсан энэ оронтой 2012 онд байгуулсан. Иракийн хойд нутагт төвийн Засгийн газартай зөвшилцөл хийгээгүй ямар ч компани хар жагсаалтад орно гэж Ирак сануулан америкчуудыг шүүмжилж байгаа юм.
Харин “Chevron” компанийн хэвлэлийн төлөөлөгч “бүх нийтийн санал асуулга үйлчилж байгаа ямар ч орны сонирхогч талуудтай үр бүтээлтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй” гэж хэлсэн байна.
М.ЭРДЭС