Японы баруун өмнөд хэсгийн Кюшю арлын эрэг орчмоор “Талим” хүчтэй далайн шуурга ойртож буйтай холбогдуулан онгоцны 573 нислэгийг цуцалжээ. Энэ тухай NHK мэдээллээ. Онгоцны нислэгээс гадна Күмамото, Кагошимагийн хооронд явдаг синкансэн хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна. Цаг уурчдын мэдээлснээр салхины хурд 30 м/сек байгаа бөгөөд цаашид өсөж, 50 м/сек болох төлөвтэй байгаа аж.
Э.ЗАЯА