Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой”  гэх газарт усанд осолдож амиа алдсан цэргүүдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат 19 настай С, Өндөрхангай сумын харъяат 22 настай Б, 19 настай Е нар нь өнгөрсөн сарын 27-нд усанд осолдож сураггүй болсон юм.

Тэд  ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон 123 дугаар ангийн захирагч С.Түвшинбаяр нарын тушаалаар өвлийн хадлан бэлтгэх гэж явахдаа гол гатлах гарам хайж яваад нэг нь осолдсон байна. Түүнийг аврахаар хоёр нь ус руу орсон боловч харамсалтай нь гурвуулаа амьд үлдэж чадаагүй билээ.

Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг болон ОБЕГ-ын аврах ангийнхан амиа алдсан цэргүүдийг эрэн хайх ажиллагааг явуулсаны эцэст өнгөрсөн сарын 31-нд ослын газраас 80-200 метр зайтай 3-5 метрийн гүнээс олж, Цагдаагийн байгууллагад хүрээлгэн өгсөн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн