Тэр бол манай үеийн хамгийн ер бусын тамирчны нэг аргагүй л мөн. Мартин одоо 62 настай, амттай хоолонд дуртай, найз нартайгаа хамт хоёр гурван аяга шар айраг уухаас татгалзахгүй. Үүнийхээ зэрэгцээ нэр цолтой олимпийн аваргуудад ч зүүдлэгддэгүй дээд амжилтуудыг тэр л тогтоодог!
Мартин Стрел хэт холын зайд сэлдэг хүн юм. Тэрээр дэлхийн таван гол Миссисипи, Паранау, Шар мөрөн, Дунай, Амазоныг эхээс нь адгыг нь хүртэл сэлэн туулжээ. Амазоны булингартай урсгал дунд пираньи сүргийн довтолгоон ба хог новшийг тойрон сэлж яваад аянганд цохиулахын даваан дээр салж ч байв.
Мартинд энэ бүгд яагаад хэрэгтэй юм бол? Харин тэр энэ асуултад “Надад дэлхийн дээд амжилтууд хэрэггүй. Би хүмүүст бид байгаль орчноо хэрхэн сүйтгэж байгааг харуулах гэсэн юм. Тэдний анхаарлыг энэ зүгт татах зорьдог талаар Словенийн 62 настай тамирчин хэлжээ.